ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/17-НД НИЙТЛЭГДСЭН
Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газарт танилцуулжээ.
Танилцуулгатай холбогдуулан
- 2025-2026 оны өвлийн их ачааллын үед эрчим хүчний үйлдвэр, компаниудын тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангаж ажиллахыг Эрчим хүчний сайдад Б.Чойжилсүрэнд,
- эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон нүүрсний уурхайнуудад өвлийн их ачааллын үед шаардагдах дизель түлшний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгах, дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд даалгасан байна.
Өвлийн оргил ачааллын үед дулааны цахилгаан станц, дулааны станцын нүүрсний аюулгүйн нөөцийг 15 хоногоор бүрдүүлэхээр ажиллаж байна. Станцуудын нүүрс дунджаар 14 хоног буюу 594 мян.тн, мазут 2,897 тн-ын нөөцтэй байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
