Уншиж байна ...

CUMN хувьцааг буцаан худалдах эрхээ хэрэгжүүлж дуусахад 6 хоног үлдлээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Компанийн тухай хуульд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалахтай холбоотой хэд хэдэн зохицуулалт байдгаас Премиум Нэксус ХК-ийн хувьд нийт гаргасан энгийн хувьцааны 75 хувийг нэгдмэл сонирхол бүхий этгээдүүд эзэмших болсонтой холбогдуулан хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд хувьцаагаа зарах эрхийг өгч буй явдал юм.

Премиум Нэксус ХК нь энэхүү шийдвэрийн хүрээнд нэгж хувьцааг 350 төгрөгөөр буцаан худалдан авч байгаа бөгөөд хувьцаагаа худалдах хүсэлтэй хувьцаа эзэмшигч та 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компанидаа хүсэлтээ гаргана уу.

Хувьцаа эзэмшигчид энэхүү эрхийн хүрээнд хувьцаагаа бүтнээр нь, хэсэгчлэн зарах, эсвэл өөрийн хүсэлтээр зарахгүйгээр хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, хувьцаагаа зарах нь заавал бус, сайн дурын сонголт юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.