Байгаль хамгаалагчид Төрийн ордонд зэвсэгтэй халдаж, мөн нэлээд олон газар тэсрэх бөмбөг байршуулсан шалтгаанаар хоригдож байцаагдаад нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа.
Тэдний хувьд уул уурхайн компаниудад дарамт үзүүлж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажиллуулж, мөн мөнгө авдаг байсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд хэргийг одоогоор шалгах хугацаа дуусаагүй байгаа.
Ц.Мөнхбаяр нарын байгаль хамгаалагчдыг батлан даалтад гаргахаар Г.Баярсайхан гишүүн хөөцөлдөж эхэллээ гэсэн мэдээлэл гарч байсан ч гишүүн энэ мэдээллийг үгүйсгэж байсан юм.
Харин батлан даалтад гаргахаар эрчимтэй хөөцөлдөж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Г.Уянга аж. Тэрбээр байгаль хамгаалагчидтай уулзах зөвшөөрөл авахаар ШШГЕГ-т хандаад байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!