УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхтэй зэрэгцэн “Гал үндэстэн” холбооныхон өнөө өглөө Төрийн ордны хашаанд буу, тэсрэх бөмбөг авч нэвтрэн орсон хэрэг гараад байгаа талаар бид мэдээлсэн.
13.00 цагийн үед Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд бөмбөг байрлуулсан гэх мэдээллийн дагуу тус яамыг хамгаалалтанд авсан.
Үүний дараагаар “Централ тауэр”-т мөн бөмбөг байрлуулсан гэсэн дуудлага ирсэн байна. Энэ дагуу "Централ тауэр" төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуй нэгжүүдийн ажилтнуудыг байрнаас гаргаад байгаа аж.
Энэ талаар цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтын холбогдох эх сурвалжууд мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. "Централ тауэр"-ын эх сурвалжийн хэлснээр 14:00 цагаас хойш хүмүүсийг гаргаж хогийн сав болон бусад газруудад холбогдох байгууллагууд нэгжлэг хийж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!