Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Гал үндэстнийхэн Төрийн ордны хойд цэцэрлэгт буутай нэвтэрчээ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
"Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийж гишүүд "дуу орж" эхэллээ. Үүний зэрэгцээ бас нэгэн "сонирхолтой" үйл явдал Төрийн ордны арын цэцэрлэгт өнөөдөр өглөө боллоо. Тодруулбал "Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй бүлэг хүмүүс Төрийн ордны хойд цэцэрлэгт буутай нэвтэрчээ.

Тэд уг зэвсгээ хийн буу хэмээн тайлбарласан аж. Цагдаагийн байгууллагынхан тэднийг баривчилсан бөгөөд Төрийн ордныг хамгаалалтандаа авч, шинжээчид  үзлэг хийж эхэлжээ. Учир нь тус цэцэрлэгт хүрээлэнгээс гранат олдсон гэх мэдээлэл байгаа юм.

Төрийн ордныг хамгаалалтанд авсан учир хэвлэл мэдээллийнхнийг ордон руу нэвтрүүлэлгүй хөл хорио тогтоогоод байгаа аж. 

Хоёр жилийн өмнө тус хөдөлгөөнийхөн Төрийн ордны гадаа морьтой цуглаж, төрийн ордны хоёр талд хуваагдан байрлаж, нэг тал нь гурав, нөгөө тал нь хоёр сум нийт таван сум тавьж цонх хагалж байсан юм.