Трампын засаг захиргаа өчигдөр АНУ-ын хилээр иргэд нь нэвтрэх эрхгүй орнуудын жагсаалтаа таваар өргөжүүлжээ.
Эдгээрээс гадна Палестины засаг захиргаанаас олгосон бичиг баримттай хүмүүст энэ хориг нэмж үйлчлэхээр болсон байна.
Үндэсний аюулгүй байдлыг хангах үндэслэлээр шинэ хориг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх гэнэ.
Дээрх таван улс нь Буркина Фасо, Мали, Нижер, Өмнөд Судан, Сири болжээ.
Трампын засаг захиргаа өчигдөр бас хэсэгчилсэн хоригт байсан Лаос, Сьерра Леон улсуудыг бүрэн хоригт шилжүүлж, Нигери, Танзани, Зимбабве зэрэг өөр 15 улсыг хэсэгчилсэн хоригийн жагсаалтад шинээр нэмсэн байна.
Нэгдүгээр сард Цагаан ордонд буцаж ирснийхээ дараа Трамп цагаачлалын бодлогыг чангаруулаад байгаа.
Визийн хугацаа хэтрүүлэлтийн өндөр хувь, найдваргүй бичиг баримт, авлига, террорист үйл ажиллагаа, иргэдийг нь албадан буцаахад хамтран ажиллахгүй байгаа зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр улс орнуудыг хилийн хоригт нэмснийг Вашингтоны албаны эх сурвалж мэдээлжээ.
Энэ бол Трамп бусад улс орнуудын иргэдэд хилийн хориг тавьсан гурав дахь тохиолдол юм.
Хамгийн эхнийхийг тэр 2017 онд буюу эхний бүрэн эрхийнхээ хугацаанд тавьж байжээ. Дараа нь хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд дахин ийм хориг зарласнаа сая өргөжүүлж байна.
Тухайн улс орнууд иргэдийнхээ бүртгэл хяналтыг сайжруулж, АНУ-тай мэдээлэл хуваалцах зэргээр идэвхтэй хамтран ажилладаг болсон тохиолдолд хоригийн жагсаалтаас хасах гэнэ.
Гэхдээ уг хориг хууль ёсны дагуу АНУ-д одоо оршин сууж буй иргэд, өмнө нь виз авсан хүмүүс, дипломат албаныхан, спортын томоохон арга хэмжээнд оролцох тамирчдад үйлчлэхгүй юм байна.
Мөн АНУ-ын үндэсний аюулгүй байдалд нийцсэн тохиолдолд хүн тус бүрээр нь визийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэнэ.
Одоогоор АНУ-ын хилийн бүрэн хоригт ороод буй улсууд:
Хэсэгчилсэн хилийн хоригт багтсан улсууд:
Онцгой тохиолдол: Туркменистан улсын цагаачлалын визтэй иргэдэд хилийн хориг тавьж, зөвхөн цагаачлалын бус визтэй иргэдийг нэвтрүүлэхээр болжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!