Уншиж байна ...

Ирэх онд нийслэлийн авто замын засвар арчлалт, борооны ус зайлуулах шугамын өргөтгөл зэрэгт ₮166 тэрбумыг зарцуулна

Д.Янжиндулам, ikon.mn
7 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 12 байршилд 50.4 километр авто замыг шинээр барих бол 33.8 километр замыг засварлахаар болжээ. Үүнээс гадна хоёр байршилд явган хүний гүүрэн гарц байгуулах бөгөөд 31 километр гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх аж.

Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын хүрээнд хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэг, тэмдэглэгээ, нийтийн тээврийн автобусны тусгай эгнээний өнгө хучилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих орчныг бүрдүүлэх, сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах болон борооны ус зайлуулах шугам, худгийн засвар өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхэд 166.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.

Ингэхдээ Замын Хөгжлийн Газар 102.7 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ гэж тооцоолсон байна.

Энэ оны нэгдүгээр сараас автомашины албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснээр Нийслэлийн замын санд төвлөрөх орлого 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ хэмээн мэдээлж байсан юм.