Уншиж байна ...

Бэрхийн уурхайд ажиллаж байсан 112 иргэнд олгох ₮9.4 тэрбумын нөхөн төлбөрийг төсөвт тусгах нь зүйтэй гэж үзэв

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 иргэний өргөдөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэв.

Иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Асар их хүч” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Алтангэрэл УИХ-ын удирдлага болон Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлснийг УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Д.Батбаяр нар судлаад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд дээрх асуудлыг Засгийн газарт танилцуулах, ЗГХЭГ-ын дарга дэмжлэг үзүүлэх, Засгийн газар шүүхийн шийдвэрийн биелэлтийг шуурхай хангаж, 2027 оны төсөвт тусгахад анхаарах талаар байнгын хорооноос албан бичиг хүргүүлэх нь зүйтэй гэсэн санал боловсруулжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны наймдугаар сарын 25-ний өдрийн 570 дугаар магадлалаар нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан бөгөөд 2024 онд ГБХНХЯ-ны салбарын хяналтын хэлтэс нөхөн төлбөрийн хэмжээг шинэчлэн тооцоолоход 9.4 тэрбум гаруй төгрөг байжээ.