• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхбаяр нарт зэвсэг нийлүүлсэн хүнийг саатуулжээ

Өглөөний сонин
2013 оны 11 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг
"Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр

“Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнийг ТЕГ-т шалгаж байгаа.

Тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хориод сар гаруй болж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ц.Мөнхбаяр нар Дорнод аймаг Зэвсэгт хүчний нэгэн цэргийн ангиас буу, сум, тэсэрч дэлбэрэх бодис авсан гэх мэдээлэл гарсан.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн байцаалтын нууцад хамаарах учраас галт зэвсгийг цэргийн ангиас нийлүүлсэн эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ цэргийн ангиас нийлүүлсэн гэдэг зүйл тогтоогдоогүй байна. Тагнуулын байгууллага Ц.Мөнхбаяр нарт галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис нийлүүлсэн этгээдийг саатуулан шалгаж байгаа. Тухайн этгээд нь аль нэг цэргийн ангийн албан тушаалтан биш, хувь хүн” гэх хариулт өглөө.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг