2015 оны 6 сарын 25
Монгол зургийн аргаар бүтээлээ туурвидаг есөн уран бүтээлчийн хамтарсан "ЭХЛЭЛ" нэртэй үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 40 орчим бүтээл дэлгэгдсэн бөгөөд уран зураг бүр зураачийнхаа ур чадвар, арга ухааныг шингээжээ. Энэ хэрээрээ ч өөр өөрийн гэсэн өнгө аяс, утга өгүүлэмжтэй харагдана.
Зураач Б.Буянбаяр, Л.Мягмаржав, Ч.Нарангарав, С.Сугардалай, Г.Сандагдорж, Б.Түвшин, Б.Уянга, З.Шатарцэцэг, Б.Энхтунсаг нар нь Ардын зураач, Төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар, Монголын анхны урлаг судлалын доктор Н.Цүлтэмийн охин Ц.Нармандахын шавь юм байна.