Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үзэсгэлэнт Япон орноор...

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 6 сарын 16
iKon.MN

Япон бол гайхамшигтай үзэсгэлэнт байгалийн өнгө төрхтэй орон. Энд тэнгэр баганадсан өндөр галт уул, 400 жилийн түүхтэй сүм, дөрвөн сая цэцгээр бүрхэгдсэн талбай бий. 

Алдарт Фүжи уулаас эхлээд хамгийн сүүлийн үеийн робот ресторан хүртэлх Япон орны бүхий л сонирхолтой газруудыг танилцуулъя. 


 

Зураг
1
Хоншу арал дээр байрлах Фүжи уул нь Японы хамгийн өндөр уул бөгөөд дтд 3.770 гаруй метрийн өндөрт өргөгдсөн. Фүжи галт уул нь идэвхтэй, ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн, тус улсын хамгийн их жуулчин хүлээж авдаг газар юм.

Зураг
2
Киотод байх Дайгожи сүм нь Японы Буддизмын Шингон урсгалынх. Эртний түүхт энэ сүмд намар цагаар ер бусын үзэсгэлэн зонхилдог бөгөөд хамгийн олон жуулчин хүлээн авдаг байна.

Зураг
3
Нобарибэцу Онсэнд байрлах "Тамын хөндий" нэртэй энэ газар халуун агаар, идэвхтэй галт уулын улмаас ер бусын сонин дүр төрхийг олжээ.

Зураг
4
Японы цасны сармагчин. Жигокудани нэртэй сармагчингийн паркд ирж, халуун рашаанд орох дуртай эдгээр амьтдыг сонирхох боломжтой.

Зураг
5
Ямагата мужид мөсөн модод, халуун шавраар алдартай Зао Онсэн бааз бий. Энд зузаан цас унадаг бөгөөд Японы хамгийн “хөгшин” цанын баазын нэг юм.

Зураг
6
Китакюшү дэх Карачи Фүжү цэцэрлэгт 20 гаруй төрлийн 150 гаруй ороонгон ургамал бий. Энд та гайхамшигт цэцгэн тунелийн доогуур алхах боломжой.

Зураг
7
Кувана дахь ботаникийн цэцэрлэг Набана но Сатод болдог өвлийн гэрлийн үзүүлбэр. Энэхүү үзүүлбэрт долоон мянган ЛЕД гэрлийг ашигладаг бөгөөд жил бүрийн 11-3 дугаар сар хүртэл толилуулдаг байна.

Зураг
8
Хэрэв та Японд хаврын улиралд ирж л байгаа бол Сакура цэцэглэхийг харахгүй өнгөрч болохгүй.

Зураг
9
Меото Ива буюу гэрлэсэн чулуунууд. Эхнэр ба нөхрийн бэлгэдэх бөгөөд хоёр чулууны дундуур нар жаргахыг харахад үзэсгэлэнтэй.

Зураг
10
Арашияамад байрлах Сагано хулсан ой. 500 метрийн урттай хулсан ойд та зөөлөн салхины ер бусын чимээг сонсоно.

Зураг
11
Нара мужийн Ёшино уул. Эндээс 30 мянга гаруй сакура модыг харахад хамгийн тохиромжтой газар.

Зураг
12
Токиогийн хамгийн сонирхолтой газар болох Робот Ресторан. Энд та гурван цагийн турш роботын тулаан, үзүүлбэр сонирхох боломжтой.

Зураг
13
Киотогийн Арашияама дахь Ой гол дээгүүр завиар аялж, байгалийн үзэсгэлэнг мэдрээрэй.

Зураг
14
Фукуокад байрлах Нанкин сүмийн Буддагийн хөшөө. Дэлхийн хамгийн том Буддагийн хөшөөний нэгд тооцогддог бөгөөд 41 метрийн урттай.

Зураг
15
Халуун ванн, элстэй ванн, ууран ваннд суухыг хүссэн жуулчид Кюшу дахь Бэппуд очих дуртай. Энд амрахаас гадна хаврын улирлын олон өнгө аясыг мэдэрч болно.

Зураг
16
Япон бол Мацумото шиг тансаг орднуудаар алдартай. 1590-ээд оны үеийн модон болон чулуун интерьер дизайныг үзэхийг хүсвэл энд ирж болно.

Зураг
17
Хитачи далайн парк. Ибаракид байрлах олон нийтийн энэхүү паркд жилийн турш 4.5 сая гаруй цэцэг дэлгэрдэг.

Зураг
18
Японы “Альп”-ийг усанд тольдохыг хүсвэл Камикочигийн Тайшо цөөрөмд ирээрэй.

Зураг
19
Чиба дахь Онжуку арал. Наран шарлагын газар, серфингээрээ алдартай.

Зураг
20
Нэгээс гуравдугаар сар хүртэл Токачигаока паркд хунгийн фестиваль болдог.

Зураг
21
Саппорогийн цасны фестиваль. Хоёрдугаар сард долоо хоногийн турш болдог энэ фестиваль нь Японы өвлийн хамгийн том үйл ажиллагаа юм. Ойролцоогоор хоёр сая хүн Одори паркд зочилж цас, мөсөн урлалыг үзэж сонирхдог.

Зураг
22
Элсний музей. Тоттори Элсэн манханд байрлах энэхүү задгай музейд Таж махалаас эхлээд Леонардо да Винчийн уран зургуудыг хүртэл хийсэн байдаг.

Зураг
23
Камифуранод байрлах лаванда цэцгийн талбай Япондоо хамгийн том нь юм. Энд та Токачи уулыг болон үзэсгэлэнт лаванда цэцгээр хүрээлэгдсэн талыг харж нүдээ баясгах боломжтой.

Зураг
24
Ёкохама хотод байрлах Шин Ёкохама Рамен Музей. Хэрэв энэ музейд зочилж очвол гэртээ янз бүрийн рамен авч очих боломжтой бөгөөд нутаг бүр өөр өөрийн онцлогтойгоор хийсэн байдаг.