Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол зургийн аргыг гайхуулах "ЭХЛЭЛ" үзэсгэлэнг дэлгэв

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 6 сарын 25
iKon.MN

Монгол зургийн аргаар бүтээлээ туурвидаг есөн уран бүтээлчийн хамтарсан "ЭХЛЭЛ" нэртэй үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 40 орчим бүтээл дэлгэгдсэн бөгөөд уран зураг бүр зураачийнхаа ур чадвар, арга ухааныг шингээжээ. Энэ хэрээрээ ч өөр өөрийн гэсэн өнгө аяс, утга өгүүлэмжтэй харагдана.

Зураач Б.Буянбаяр, Л.Мягмаржав, Ч.Нарангарав, С.Сугардалай, Г.Сандагдорж, Б.Түвшин, Б.Уянга, З.Шатарцэцэг, Б.Энхтунсаг нар нь Ардын зураач, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Монголын анхны урлаг судлалын доктор Н.Цүлтэмийн охин Ц.Нармандахын шавь юм байна.

Ц.Нармандах нь 1986 оноош хойш СУИС-ийн Дүрслэх Урлаг, Дизайны сургуульд Монгол зургийн урлангийн багшаар 29 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Тэрбээр монгол зургийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгээрээ салбартаа ихэд үнэлэгддэг билээ.

"ЭХЛЭЛ" үзэсгэлэн энэ сарын 29-н хүртэл Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гарах аж.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16