Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО МЭДЭЭ: ХААИС хор судлал болон эмгэг судлалын лабораторитой боллоо

ikon.mn
2015 оны 6 сарын 23
iKon.MN

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль хор судлал болон эмгэг судлалын шинэ лабораторитой боллоо.

Лабораторийн нээлтэд ХААИС-ийн ректор Т.Хэрүүга болон ЖАЙКА олон улсын байгуулагын төлөөлөгчийн газрын дарга Сато Мицүми, ХХААЯ-ны төлөөлөгч, тус сургуулийн багш оюутнууд оролцов.

Дээрх хоёр лаборатори нь сургалт, эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглагдах бөгөөд хор судлалын лабораторид уул уурхайн эрчимтэй үйлдвэрлэл, эмх замбараагүй олборлолт тээвэрлэлтээс хамааралтай байгаль орчны бохирдол, монгол орны нутагшмал өвчний шалтгаан, эмгэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эмчилгээний шинэ хувилбар боловсруулах болон хөрс, ус, ургамал амьтны гаралтай дээжинд бохирдолт болон хүнд металл тодорхойлох, үнэлэлт дүгнэлт өгөх чиглэлийн бүхий л судалгаа шинжилгээ хийх боломжтой аж.

Харин эмгэг судлалын лабораторид  мал, амьтны эд эрхтний хэвийн үлэмж ба бичил бүтцийн сургалтыг мал эмнэлгийн ангийн оюутнуудад эд судлалын үндсэн арга техникүүдийг ашиглан явуулахын зэрэгцээ бүх төрлийн өвчний оношийг эд, эсийн түвшинд судлан тогтоох, ялгаварлан оношлох, оношийг баталгаажуулах замаар сургалт судалгааг хослуулан суралцагчдын чадварыг дээшлүүлэх боломжтой гэнэ.

ХААИС нь сургалтын орчноо сайжруулах чиглэлээр 1,1  тэрбум төгрөг гарган лабораторийн тоног төхөөрөмж, 160 сая төгрөгийн өртөг бүхий ном, сурах бичгийг олон улсын байгууллагаас хүлээн авчээ.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11