Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Академик амжилтын JET INSTITUTE нээгдлээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 6 сарын 19
iKon.MN

20 жилийн босгон дээр үйл ажиллагаагаа явуулж буй Jet School of English англи хэлний сургуулийн хамт олон өнөөдөр нийт суралцагч, оюутнууддаа цоо шинэ бэлгээ задаллаа.

ЭНЭ БОЛ JET INSTITUTE FOR ACADEMIC SUCCESS ЮМ.

Англи хэлийг жинхэнэ академик түвшинд эзэмшиж, дэлхийн шилдэг их дээд сургуулиудад элсэн орохыг хүсэж байгаа хэн бүхний заавал зорьж ирэх ёстой газар үүд хаалгаа ийхүү нээлээ.

 

Нээлтийн ажиллагаанд Jet School of English-ийг үүсгэн байгуулагч, захирал Ц.Чинзориг болон тус сургуулийн ажилтнууд, оюутан, суралцагчид оролцсон юм.

Өнөөдрийн үйл ажиллагаанд ирсэн зочдыг хэд хэдэн сюрприз хүлээж байв. Тухайлбал гурван оюутан JET INSTITUTE FOR ACADEMIC SUCCESS50, 70, 100 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг хожиж, тус сургуулийн төгсөгчдийн урлагийн тоглолтыг үзэж, хүслийн шаар хөөргөх ёслолд оролцсон юм.

 

Үүгээр ч зогсохгүй гадаадад суралцах зөвлөгөө мэдээлэл авч, IELTS-ийн түвшин тогтоох үнэ төлбөргүй шалгалт өгч, ярианы хичээл, амжилттай яваа зочны лекцэнд суув. 

 

Тус институтын өөр нэгэн онцлог бол орчин үеийн тоног төхөөрөмж, интерьер дизайны цогц шийдэл болсон тав тухтай, саруул анги танхимтай бөгөөд сурах орчин нөхцлийг бүрэн хангажээ.

Ц.Чинзориг: Англи хэлнээс гадна их сургуульд сурах чадварыг олгох гээд байгаа юм

 

Jet School of English-ийг үүсгэн байгуулагч, захирал Ц.Чинзоригтой шинээр нээгдэж буй институтын талаар товч ярилцлаа.

-Өнөөдөр нээлтээ хийж буй JET INSTITUTE FOR ACADEMIC SUCCESS-ийн талаар мэдээлэл өгнө үү?

-20 жилийн ойтой холбогдуулаад дэлхийн шинэ стандартыг дагаж Монголд академик англи хэлний төв буюу институтыг нээж байна. Энэ бол Монголын залуучуудад гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сурах боломжийг олгох зорилготой.

-Jet Institute for Academic Succes-ын гол онцлог нь юу вэ?

-Хүүхдүүд арван жилдээ англи хэлийг ерөнхий түвшинд сурдаг. Гэтэл гадны их дээд сургууль орохын тулд их сургуулийн оюутны хэлний чадвар шаардагддаг.

Зөвхөн дотоодын сургалтад л гэхэд анализ, дүгнэлт, курсын ажлаа яаж хийх вэ гэх мэт чадварууд заадаг. Яг түүнийг бид англи хэл дээр заах хэрэгтэй болж байна.

Англи хэл дээр хүүхдүүд их сургуулийн түвшний эссе бичиж, судалгаа хийх, уншсан зүйл дээрээ дүгнэлт хийж, багшийн лекцийг ойлгох чадварыг бид өгөх зорилготой. Хамгийн гол нь англи хэлнээс гадна их сургуульд сурах чадварыг олгох гээд байгаа юм. 

-Уншиж байгаа хүмүүсийн хувьд өнөөдрөөс эхлээд очиж суралцах боломжтой юу?

-Өнөөдрөөс эхлээд АНУ-ын их дээд сургуульд явахыг хүсэж буй суралцагчдад зориулсан TOEFL-ын анги, Их Британи, Европ, Австралид суралцах гэж байгаа хүмүүст зориулсан IELTS-ийн анги нээгдэж байна. 

Нэмж хэлэхэд их сургуулийн түвшинд хүнийг хоёрхон сар бэлдэнэ гэдэг учир дутагдалтай. Тийм болохоор бид дунд ангийг нээж байгаа.

Дунд ангиас нь хүүхдийг их сургуулийн түвшинд бэлдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл зургаадугаар ангиасаа эхлээд ерөнхий боловсролын сургуулиа төгсөхдөө их сургуульд суралцах бүх бэлтгэл нь хангагдсан байх боломж олгоно. 

НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНЫ ФОТО СУРВАЛЖЛАГЫГ ҮЗНЭ ҮҮ

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn