Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО МЭДЭЭ: Төв цэнгэлдэхийг спортын чиглэлээр ашиглах бүрэн боломжтой боллоо

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 6 сарын 24
iKon.MN

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэн дэх наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа наадмын зохион байгуулах хорооныхонд ажлын явцыг танилцуулж, 8,000 метр квадрат талбайд хиймэл зүлэг бүрэн суулгаж дууссанаа хэлсэн юм.

Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Төв цэнгэлдэхэд хиймэл зүлэг тавьж байгаад зарим иргэд дурамжхан байгаа. Өөрөөр хэлбэл, чанаргүй зүйлд дэмий хөрөнгө үрлээ гэж байна. Энэ тал дээр та тайлбар өгөөч.

-Энэ зүлэг чанарын хувьд маш сайн. FIFA-гийн II зэрэглэлийнх. Энэ ч утгаараа 10 жил ашиглах бүрэн боломжтой. Арчилгааг нь дүрэм журмын дагуу хийгээд явбал үүнээс ч олон жил эдэлнэ.

-Нийтдээ хэчнээн төгрөгийн хөрөнгө гарсан бэ. Нийслэлээс санхүүжилт авсан уу?

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг Нийслэл эзэмшдэг.

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг манай компани 49 хувийг Нийслэл эзэмшдэг. Гэсэн хэдий ч бид энэ удаагийн 1.2 тэрбум төгрөгийг өөрсдийн хөрөнгөнөөс гаргасан.

-Өнөөдрийн байдлаар цэнгэлдэхийн засвар хэдэн хувьтай байна. Яг хэзээ бүрэн дуусах вэ?

-Завсарын ажлыг нэлээд хэдэн компани хувааж авч гүйцэтгэж байгаа. Тиймээс яг тодорхой хэлэх боломжгүй байна даа.

У.ХҮРЭЛСҮХ: ХИЙМЭЛ ЗҮЛЭГ АВСАН 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГ УЛСЫН ТӨСВӨӨС ГАРААГҮЙ

-Энэ зүлэг Монголд анх удаа орж ирж байгаа. Гадуур янз бүрийн хэл ам гарч байна. Нөгөө бөхчүүд нь хальтарч унана гээд л. Тийм зүйл огт байхгүй. Өмнө нь бид ямар зүлэгтэй байлаа. Шороон дээр л өвс байсан. Бороо орохоор ус тогтоод бөхчүүд усан дээр л барилддаг шүү дээ. Тэгээд хэн давсан нь мэдэгдэхгүй хэл ам, хэрүүл шуугиан болдог. Энэ хиймэл зүлэг тийм асуудалгүйгээрээ давуу далтай. Та бүхэн сайн хараад, бариад бүр болохгүй бол өөрсдөө унаад үз.

Цаашлаад Төв цэнгэлдэхийг спортын чиглэлээр ашиглах бүрэн боломжтой болж байна.

Мөн нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Хиймэл зүлэг авсан 1.2 тэрбум төгрөг улсын төсвөөс гараагүй шүү. Хөрөнгийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК гаргасан байгаа.

Түүнчлэн долоодугаар сарын 14-нд гадны үнэтэй хамтлаг дуучид авчирч тоглуулна гэсэн яриа гараад байна. Энэ огт үндэслэлгүй мэдээлэл гэдгийг хэлмээр байна. Тийм зүйл огт байхгүй. Бид үндэсний үйлдвэр, үндэснийхээ соёл урлагийг дэмжих болно гэлээ.

Харин хотын дарга Э.Бат-Үүл “Цаашлаад бид наадам болох гэж байна гээд зүлгээ хайрлаад байдаг цаг ард хоцорлоо” гэсэн юм.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15