2014 оны 10 сарын 10
Хоспис ба хөнгөвчлөх эмчилгээний дэлхийн өдрийг тохиолдуулан “Хүүхдийн ба хавдрын бус хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ” сэдэвт бага хурал өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулагдлаа. Уг бага хуралд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У, ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.