Сувилахуйн олон улсын III их хурал Төрийн ордонд эхэллээ.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам хамтран Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн сургуулийн 85 жилийн ойн хүрээнд уг хурлыг зохион байгуулж байгаа юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус хуралд оролцож үг хэлсэн.
Тэрбээр “Сувилагч хүнийг эмчийн туслагч гэж боддог ойлголт ард хоцорчээ. Сувилахуйн ухаан нь бие даасан шинжлэх ухаан, сувилагч бол мэргэжилтэн юм.
Сувилахуйн сургууль 85 жилийн түүхэндээ 32 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэжээ. Шинэ түвшний боловсролын хэрэгцээг хангахын тулд сувилагч бэлтгэх хөтөлбөрөө шинэчилж, олон улсын түвшинд хүрсэн ур чадвар, ёс зүйтэй мэргэжилтэн зорилго тавин ажиллах хэрэгтэй.
Сувилахуйн сургуулийг төгссөн сувилагч нар аль ч оронд очоод мэргэжлээрээ ажиллах чадвартай байх ёстой” гэв.
Хуралд гадаадын 20 гаруй эрдэмтэн, судлаач, Улаанбаатар хот болон орон нутгийн эрүүл мэндийн нэгдэл, I, II, III шатлалын эмнэлэгт ажиллаж байгаа 800 гаруй сувилагч, төлөөлөгч оролцож байна.
Салбар хуралдаануудаар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!