Хүний гавьяат эмч Б.Бүлтэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болсон. Хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд шүүгчид хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэсэн шийдвэр гаргажээ.
Учир нь хэрэгт холбогдсон эмч тус бүрт шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах шаардлагатай гэж үзсэн байна.
Эмч Б.Бүлтэн нарын таван хүнд Эрүүгийн хуулийн 106.2-т заасан үндэслэлээр прокурорын байгууллагаас "Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Дээрх эмч нарын гэм буруутай тогтоогдвол албан тушаал болоод үйл ажиллагаа явуулах эрхээ гурван жил хүртэлх хугацаагаар хасуулж, гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!