Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Лүн суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

Өглөөний сонин
2014 оны 10 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг
Лүн суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Бунханы-Өгөөмөр”-ийн нэгдүгээр гудамжны есөн тоотод оршин суугч 44 настай, эмэгтэй Б өнгөрөгч есдүгээр сарын 28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн шинжилгээний хариугаар түүнийг боом өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон бөгөөд өвчтөний биеийн байдал сайжирч байгаа аж.
 
Мөн Төв аймгийн Лүн сумын хоёрдугаар багийн нутаг “Хөшгийн- Өвөр” гэдэг газар 13 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байна.

Дээрх малыг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь батлагджээ. Иймд сумын Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэмийг тогтоогоод байна.

 

Зураг