Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Финландын эрдэмтэд нойрны үргэлжлэх зохистой хугацааг тогтоожээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Финландын эрдэмтэд долоон жилийн хугацаанд 3760 хүн дээр судалгаа хийжээ. Энэ судалгаанаас харахад хоногт 7,6 цаг унтдаг эмэгтэйчүүд, 7,8 цаг унтдаг эрчүүд өвдөж, эмнэлэгт хэвтэх нь бага байдаг нь тогтоогдсон тухай Британийн Independent сонин мэдээллээ. 


Финландын эрдэмтэд энэхүү судалгааг хийхдээ улсынхаа нийгмийн даатгалын байгууллагуудын тусламжтайгаар цуглуулсан мэдээллүүдийг ашигласны дээр “нойр хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоохын тулд” туршилтанд оролцогсдын хоногт унтсан байдал, мөн нойр алдагдсан үеүдийг нэг бүрчлэн хянаж байсан гэнэ.

Судалгааны дүнгээр “нас нэмэгдэхийн хэрээр нойргүйдэлд орж, орой эрт унтахаар хэвтэж, нойрны эм ууж унтдаг эмэгтэйчүүд” хоногт 7,6 цаг унтахад биеийн байдал эрс дээрдэж, өвчний улмаас ажлаасаа чөлөө авсан өдрүүд цөөрсөн гэнэ.

Харин эрчүүдийн хувьд 7,8 цаг унтахад хангалттай гэсэн судалгааны үр дүн гарчээ.

Гэхдээ “7,6 болон 7,8 цаг гэдэг нь зүгээр л статистик баримт, барууны ертөнц дэх насанд хүрсэн эрүүл хүмүүсийн тал хувь нь үүнээс бага цаг унтдаг гэсэн судалгаа олон бий. Нойрны үргэлжлэх хугацаагаар нь төдийгүй чанараар нь мөн биеийн жин, идэж буй хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй ” хэмээн Лафборо их сургуулийн дэргэдэх Судалгааны төвийн профессор Жим Хорн өгүүлжээ.