- ЭМЯ-наас мэдээллээ -
Эбола вируст халдвараар дахин нэг эмнэлгийн ажилтан өвчилсөн байж болзошгүй тохиолдол бүртгэгдлээ.
Энэ сарын 8-ны өдрийн байдлаар дэлхийн найман оронд 8399 хүн Эбола вирусийн халдвараар өвчилж, 4033 (48%) хүн нас барсан байна. Үүнээс 416 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн бөгөөд 233 нь нас баржээ. Энэ нь нийт өвчлөгсдийн дунд 4.9 хувийг эзэлж байна.
ДЭМБ-аас АНУ-д эбола вирусээр өвчилсөн хүн нас барсан тухай албан ёсоор мэдээлсэн байна.
АНУ-ын Техас мужийн эмнэлэгт Эбола вируст халдвараар эмчлэгдэж байгаад нас барсан өвчтөнд эрүүл мэндийн тусламж үзүүлж байсан эмнэлгийн ажилтанд тус вирусийн шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөний оношийг баталгаажуулах шинжилгээг АНУ-ын Атланта дахь Өвчний хяналт сэргийлэлтийн төв /ӨХСТ/-д хийгдэж байна. Өвчтөнд өнгөрөгч Баасан гарагийн /2014.10.10/ орой бага зэрэг халуурах шинж тэмдэг илэрчээ.
Эбола вируст халдвар дэлхий дахины анхаарлыг татаж, аль ч улс оронд хэдийд ч тархах магадлалтай болсон тул иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
Үүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!