Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээгээр Эбола цусархаг халууралт өвчний халдвар авсан хүний тоо 8033-д хүрч, тэдний хагас нь буюу 3865 хүн нас баржээ.
Энэ тоог энэ сарын 5-ны өдөр хүртэлх Баруун Африкийн таван орон болон АНУ-ын тоон мэдээлэлд тулгуурлан нэгтгэн гаргасан байна.
Улмаар Испани улсад энэ сарын 6-ны өдөр илэрсэн тохиолдол уг тоонд ороогүй гэдгийг ДЭМБ онцоллоо. Улс бүрт хэчнээн хүн халдвар авч, хэд нь нас барсан болохыг дор өгүүлье.
Үзүүлэлтээс харахад, Гвиней, Сьерра Леон,Либери гэсэн гурван оронд уг өвчний тархалт хамгийн их байгаа нь ажиглагдаж байгаа юм.
Түүнчлэн вирусын халдвар авч, нас барсан тохиолдол хамгийн их бүртгэгдсэн орноор Либери тодроод байна.
Харин Нигери, Синегал зэрэг улс орнууд өвчний халдварын тархалтыг тогтоон барьж, хянаж буй нь харагдаж байгаа юм. Гэхдээ энэ тоо зөвхөн халдвар авсан нь нотлогдсон хүмүүсийг харуулж байгаа бөгөөд өвчний нууц үедээ байгаа хэчнээн хүн байгааг тооцох аргагүй талаар ДЭМБ мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!