Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

С.Дашчирав: Хүүхдүүд уснаас хордоогүй

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 10 сарын 13
Зууны мэдээ
Зураг зураг

Дархан-Уул аймгийн VII цэцэрлэгийн хүүхдүүд өнгөрсөн сард хордож олноор эмнэлэгт хүргэгдсэн билээ. Одоогоор хүүхдүүдийн бие сайжирсан ч юунаас хордсоныг мэргэжлийн байгууллагууд эцэслэн тогтоогоогүй байна.

Зарим хэвлэлд багачуудыг бохир уснаас хордсон гэжээ. Энэ талаар “Дархан-Ус суваг” компанийн лабораторийн эрхлэгч С.Дашчираваас тодрууллаа.

-VII цэцэрлэгийн хүүхдүүд бохир уснаас болж хордсон гэх мэдээлэл байна. Танай байгууллага Дархан-Уул аймгийн ундны усыг шинжилдэг үү?

-Цэцэрлэгийн хүүхдүүд хордсон харамсалтай хэрэг саяхан гарлаа. Гэхдээ багачуудын хордлого устай ямар ч холбоогүй. Хэрэв тийм бол Дархан-Уул аймгийн 80 гаруй мянган иргэн бүгд хордоно шүү дээ. Нэг хэсэг нь бохир ус хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй.

Манай лаборатори 1991 оноос үйл ажиллагаа явуулсан. 2017 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн байгууллага. Цэвэр усны гүний эх булаг буюу төвлөрсөн ба төвлөрсөн бус усан хангамжаас cap бүр тасралтгүй дээж авч шинжилдэг. Тиймээс ундны ус баталгаатай.

-Тэгвэл хордлого чухам юунаас болов. Та бүхэнд мэдээлэл байна уу?

-Аймгийн онцгой комиссын хурлаар мэдээлснээр тухайн цэцэрлэгт тараг нийлүүлдэг компани бохир орчинд үйлдвэрлэл явуулж байсныг цагдаа болон мэргэжлийн хяналтын шалгалтаар тогтоосон юм билээ. Тарагаа угаалгынхаа өрөөнд найруулж байсан гэсэн. Тарагны савнаас авсан арчдаснаас бактери илэрсэн.

 

Зураг