Уншиж байна ...
11 жилийн өмнө
2014/07/11
11 жилийн өмнө
Зураг
2014 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сур харваа Халх сурын харваагаар үргэлжилж байна. Халх сурын харваанд эрэгтэй 280, эмэгтэй 80 харваач оролцож байна. Харваачид тэмцээний туршид 40 сум тавих бөгөөд өчигдөр хана харвааны 16 сумаа тавьсан байгаа. Иймд өнөөдөр үлдсэн дөрвөн сумаа тавьснаар хана харвааны адаг өрөг өндөрлөх учиртай. Харин хасаа харвааны 20 сумыг өнөөдөр тавих нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь энэ өдрийн харваа цагаасаа нэлээд хожимдоэ хэлсэн тул, өнөөдөртөө амжихгүй байж мэднэ хэмээн сур харвааны зохион байгуулагчид мэдээллээ.
Зураг
2014 оны 7 сарын 11
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэхэд 600, Хүй долоон худагт 300 хүнс худалдаа үйлчилгээний цэг ажиллаж байна.
Зураг
2014 оны 7 сарын 11
Төрийн есөн хөлт цагаан тугийг төв цэнгэлдэх хүрээлэнд залснаар Монгол наадам эхэллээ. Жил бүрийн наадмын нээлтийн ажиллагаа хэрхэн болох бол хэмээн иргэд хүлээсээр байдаг. Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын нээлтийн ажиллагаа болоод хүндэтгэлийн концертийг Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам найруулсан юм. Тэрбээр мөн өнгөрсөн жилийн наадмын нээлтийг зохион байгуулсан билээ
Зураг
2014 оны 7 сарын 11
НААДМЫН НЭЭЛТИЙН ФОТО СУРВАЛЖЛАГА
Зураг
2014 оны 7 сарын 11
Баяр наадмын үеэр ажиллах таксины зогсоолууд
Зураг
2014 оны 7 сарын 11
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ
Зураг
2014 оны 7 сарын 11
Тулгар төр 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
Зураг
2014 оны 7 сарын 11
Баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, хурдан морины бариа явах тээврийн хэрэгслүүдэд А, Ж, DК, Ү, Г, М, М зөвшөөрөл олгож байгаа
Зураг
2014 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын азаргын уралдаан 227 хурдан хүлэг 27 км-т уралдлаа.
Зураг
2014 оны 7 сарын 11
Баяр наадмаар ажиллах худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хуваарийг хүргэж байна.
Зураг
2014 оны 7 сарын 11
Энэ жилийн баяр наадмаар анх удаа Railbus буюу төмөр замын автобус Хүй долоо худаг руу тээвэрлэлт хийхээр болсон билээ. Төмөр замын автобус нь нь долдугаар сарын 10,11,12,13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос Хүй долоон худаг руу зорчигч тээвэрлэх юм.
Зураг
2014 оны 7 сарын 11
Өчигдөр эхний хэсгийн харваа дуусч 30 баг дараагийн хоёрдугаар хэсгийн харваанд шалгарж үлдээд байна.
Зураг
2014 оны 7 сарын 11
Өнөөдөр үүлэрхэг, түр зуурын бороотой тул наадамчин олон та бүхэн борооны шүхэрээ авч гарахаа мартуузай.
Зураг
2014 оны 7 сарын 11
Нар, хур тэгширсэн нарлаг сайхан өдөр Монгол түмний Үндэсний их баяр эхэллээ. Монголчууд бид энэ жил Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойтой золгож буй. Хөх толбот Монгол хүн бүрийн магнай тэнийж, Монгол ахуйгаараа бахархан, гайхуулах их баяр наадам ийнхүү эхэлж байна.
Зураг
2014 оны 7 сарын 10
ikon.mn Үндэсний Их Баяр Цэнгэл Наадмын бөх
Зураг
2014 оны 7 сарын 10
Наадамчин олон та бүхэн баяр наадмын өдрүүдэд онцын шаардлагагүй бол автомашины хэрэглээнээс татгалзаж, нийтийн тээвэр болон RAILBUS-ыг сонгож үйлчлүүлэхийг уриалж байна.
Зураг
2014 оны 7 сарын 10
Төрийн их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд 307 хурдан хүлэг шандасаа сорихоор бүртгүүлжээ.
Зураг
2014 оны 7 сарын 10
Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Улаанбаатар хотын гудамж талбайд өнгө нэмэх зорилгоор нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн шонг угаах будах, нэмж байруулах, цахилгааны монтажны холболтын нүхийг тагжуулах зэрэг тохижилтын ажил өрнөж байна
Зураг
2014 оны 7 сарын 10
Бразил 2014 ДАШТ-ий аваргын төлөө тоглолтонд Аргентин, Германы шигшээ багууд үлдээд байгаа билээ.
Зураг
2014 оны 7 сарын 10
Чихнээ содон сонсогдох үзэсгэлэнт арлын нэрээр нэрлэсэн IBIZA OUT ORANGE dance music festival 7 дугаар сарын 4-ний Баасан гарагийн үдэш Монгол шилтгээн цогцолборын байгалийн үзэсгэлэнт орчинд боллоо.
11 жилийн өмнө
2014/07/11
11 жилийн өмнө