Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр түр зуурын бороотой

ikon.mn
2014 оны 7 сарын 11
iKon.MN

Өнөөдөр үүлэрхэг, түр зуурын бороотой тул наадамчин олон та бүхэн борооны шүхрээ авч гарахаа мартуузай.

Үндэсний их баяр наадмын үеэр ихэнх нутгаар бороотой байх тул Онцгой байдлын ерөнхий газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, гол усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүрээр зорчих, дуу цахилгаантай бороо, аянганы үеэр гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утсаа салгах, гар утсаар ярихгүй байх, гэрийн өрхийг бүтээх, үерийн ус зайлуулах суваг шуудуу татаж аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Цаг агаарын мэдээг ЭНД дарж үзнэ үү.