Үндэсний Их баяр наадам Тулгар төрийн 2223, Их монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн шагайн харваанд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Орхон, Булган, Дархан, Архангай, Баянхонгор зэрэг аймгуудаас нийт 50 багийн 500 гаруй харваач хуран цуглаж цэц мэргээ сорьж байна.
Мөн АНУ, Бельги, Солонгос улсад амьдарч, шагай харвадаг монголчууд оролцож байгаа ажээ.
Уг тэмцээнд Үлэмж дархан мэргэн 48, Дархан мэргэн 21, Гарамгай мэргэн 51, Улсын мэргэн 17, Дэд мэргэн 22, Харьшгүй мэргэн 8, Аймгийн гоц мэргэн 55 цэц мэргэнээ сорьж байгаа бөгөөд нийт харваачдийн 236 нь цолтой харваач байна.
Хамгийн ахмад харваач нь Дундговь аймгийн харьяат 91 настай Д.Санжаагэндэн, Залуу харваач нь Хэнтий аймгийн харваач 9 настай Цогт-Өлзий нар байгаа аж.
Өчигдөр эхний хэсгийн харваа дуусч 30 баг дараагийн хоёрдугаар хэсгийн харваанд шалгарч үлдээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!