Дорнод, Сүхбаатар аймагт гарсан гурван түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд оруулжээ
Дорнод, Сүхбаатар аймагт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-нд бүртгэгдсэн 4 түймрийн гурван түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд оруулсан талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн “Минчүүрийн уурхай” гэдэг газар өчигдөр (2026.04.18) 10:25 цагт гарсан хээрийн түймрийг 17:45 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраав.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн “Билүүт" гэдэг газар 23:40 цагт гарсан хээрийн түймрийг 00:36 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.19) 08:00 цагт бүрэн унтраажээ.
Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Арц холбоо уул" гэдэг газар 12:48 цагт БНХАУ-аас хил давж орж ирсэн хээрийн түймрийг өнөөдөр (2026.04.19) 02:21 цагт цурамд оруулж, 09:06 цагт бүрэн унтраасан байна.
Харин Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын IV багийн “Билүүт” гэдэг газар энэ сарын 18-ны 16:55 цагт гарсан хээрийн түймрийг 20:02 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
