ЦЕГ: Хоёр настай хүүгийн цогцсыг хайлсан цасны тогтоол уснаас олсон
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өчигдөр Төв аймгийн Эрдэнэ сум Зүр хүзүүний гарам гэх газар хоёр настай хүү гэрээсээ гарч алга болсон гэх дуудлага мэдээлэл орон нутгийн цагдаагийн байгууллагад ирсэн юм.
Тухайн дуудлага мэдээллийн дагуу Төв аймгийн цагдаагийн газар шалгах ажиллагаа явуулахад гэрээсээ 300м орчим зайд хайлсан цасны тогтоол усанд унаж нас барсан болох нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
