Цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлж хоолны өдөрлөгийг маргааш зогсооно
Өнөөдрөөс 20-ны өдөр хүртэл ихэнх нутгийг хамарсан онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдахыг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас мэдээлсэн.
Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлж, маргааш "UB food festival 2026" хоолны өдөрлөгийг түр зогсоох шийдвэр гаргалаа. Тус өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Иргэд та бүхэн цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, хол замд гарахгүй байх гээд болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Нийслэлийн Аялал Жуулчлалын гараас сануулав..
Ирэх даваа гарагаас "UB food festival 2026" хоолны өдөрлөг хэвийн үргэлжилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
