Том оврын хоёр машин шүргэлцсэний улмаас нэг тонн түлш зам дээр асгарчээ

Т.Цэлмэг, IKON.MN
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Говьсүмбэр явах замаар түлш ачин зорчиж явсан том оврын тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн замаар зорчиж явсан ачааны том оврын тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэн ослын улмаас түлш замаар асгарсан гэх мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу харьяа аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна. Ослоор 10 тонн түлшний сав цоорсны улмаас нэг тонн түлш асгарч, үлдсэн түлшийг бусад тээврийн хэрэгсэлд шилжүүлсэн байна. Онцгой байдлын газраас түлш асгарсан асуудалд журмын дагуу арга хэмжээ авч аюулгүй болгон ажиллажээ.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар