Нягтлан бодох бүртгэлийн улсын XXVII олимпиадад Мандах ИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль тэргүүллээ

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/нь 1998 оноос нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнуудын дунд Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадыг ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, багш оюутны мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, их дээд сургуулиудын хөтөлбөрийг ижилсгэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

зураг
 

Энэ оны 27 дугаар олимпиадыг ММНБИ үүсгэн байгуулагдсан 30 жилийнхээ ойн нэрэмжит болгон 4 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд УБ хотноо зохион байгуулсан бөгөөд 10 их сургуулийн 50 оюутан өрсөлдлөө. Олимпиад 2 үе шаттай явагдлаа. Нэгдүгээр шат буюу онолын шалгалтад тест бодлогоор бие даан өрсөлдсөн бол хоёрдугаар шатанд багууд кейс дасгал ажиллан, нягтлан бодох бүртгэлийн программ дээр даалгавар гүйцэтгэлээ.

XXVII олимпиадад Багийн дүнгээр Мандах ИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль тэргүүлж, 2-р байрт МУИС-ийн Бизнесийн сургууль, 3-р байрт Мандах ИС-ийн баг тус тус шалгарлаа.

зураг
 
зураг
 
зураг
 

Харин хувийн оноогоор Мандах ИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн IV курсийн оюутан Б.Номундарь аваргын цом хүртлээ. Тэрбээр 2026 оны олимпиадад мөн тэргүүн байрт шалгарч байсан бөгөөд ийнхүү Хошой аварга болж амжилтаа бататгалаа.

зураг
 
ТОП-10 оюутан

1.МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР Б.Номундарь - 170.5 оноо

2.МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ Э.Энхболор - 152 оноо

3.МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ Г.Билэгжаргал - 148 оноо

4.МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР Э.Хишигбаяр – 144 оноо

5.МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР А.Баярчимэг – 139.5 оноо

6.МАНДАХ ИХ СУРГУУЛЬ Б.Төгөлдөр – 137 оноо

7.МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ Б.Баярцэцэг - 132.5 оноо

8.МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР Т.Энхмаа – 128.5 оноо

9.МАНДАХ ИХ СУРГУУЛЬ Б.Дамдиндорж – 128 оноо

10.МАНДАХ ИХ СУРГУУЛЬ Ц.Агваанхайдав – 119.5 оноо

зураг
 

ММНБИ-ээс энэ жилийн оролцогчдод сургалтын SCHOLARSHIP олгосон бол "Монголтакс ТМЗ" ХХК эхний гурван байрт шалгарсан оюутнуудад ажлын байрны урилга, 4-6 дугаар байрт цалинтай дадлага хийх эрх, харин 7-10 дугаар байрын эздэд мэргэшүүлэх сургалтад суух эрхийн бичиг, “Смарт Ложик” ХХК эхний 3 байрын эздэд гарын бэлэг, мөн урилгаар оролцож байгаа өмнөх олимпиадын оролцогч нарт Смарт Академи-ийн VIP гишүүнчлэлийн эрх олголоо.

Мөн Smart Accounting программ дээр даалгавар гүйцэтгэж эхний 3 байр эзэлсэн Мандах ИС-ийн Дархан салбар сургууль, ХААИС-ийн ЭЗБС, Мандах ИС-ийн багуудыг шагнаж урамшуулав.

зураг
 

Олимпиадад удирдагч болон хянагч багшаар нийт 17 багш ажилласан ба эхний 5 байр эзэлсэн Удирдагч багш нарыг шалгаруулав. Үүнд:

1-р байр: Мандах ИС-ийн Дархан салбар сургуулийн багш А.Шижирбаатар,

зураг
 

2-р байр: МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Л.Хишигбаяр
3-р байр: Мандах ИС-ийн багш С.Цэвээнжаргал
4-р байр: ХААИС-ийн ЭЗБС-ийн багш Т.Болор-Эрдэнэ
5-р байр: Идэр ИС-ийн багш Б.Мягмарсүрэн

зураг
 

Шилдэг багшийн шагналыг Баатарын Мягмаржав сан ивээн тэтгэж, тус сангийн тэргүүн Б.Цэцэгсүрэн шагнал гардуулав. Олон жилийн турш шавь нараа амжилттай бэлтгэж, мэргэжлийн манлайлал үзүүлсэн ХААИС-ийн ЭЗБС-ийн багш Т.Болор-Эрдэнийг "Монголтакс ТМЗ" ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Тунгалагмаа өргөмжлөл,  мөнгөн шагналаар урамшуулан алдаршууллаа.

Энэ удаагийн олимпиадад оролцсон бүх их сургуулийн удирдлага, НББ-ийн тэнхим, ивээн тэтгэгчид, бүх оролцогчдод талархал илэрхийлье.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.