AKOYA сувдан зүүлтийн урамшуулалтай Сакура брэнд
Сакура брэнд хэрэглэгчдэдээ зориулан 5 сая төгрөгийн шагналын сантай AKOYA сувдан зүүлтийн урамшуулалт хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Хүнсний салбарт чанар, стандарт, хэрэглэгчийн итгэлцэлд тулгуурласан бүтээгдэхүүн нийлүүлэгч Сувдан цагаан Сакура брэнд нь хэрэглэгчдэдээ зориулсан ээлжит урамшуулалт хөтөлбөрөө зарлалаа. Тус хөтөлбөрийн хүрээнд хэрэглэгчид Сакура брэндийн дурын нэг бүтээгдэхүүн худалдан аваад Е-баримтны зургаа Сакура брэндийн албан ёсны фейсбүүк хуудас дээрх урамшууллын постерийн доор коммент хэсэгт үлдээгээд AKOYA сувдан зүүлтийн эзэн болох боломжтой болж байна.
Урамшуулал 4 сарын 7-с 5 сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.
AKOYA сувд нь Япон улсад үүсэлтэй, далайн сувдын ангилалд багтдаг бөгөөд гялалзсан өнгө, жигд хэлбэр, өндөр чанараараа олон улсын зах зээлд үнэлэгддэг бүтээгдэхүүн юм. Энэхүү урамшуулал нь хэрэглэгчдэд бодит үнэ цэн бүхий бэлэг санал болгож байгаагаараа онцлогтой.
Сакура будааны чанарын тухай
Сакура брэндийн будаа нь хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн, дараах үндсэн үзүүлэлтүүдээрээ онцлогтой:
- Олон улсын шаардлагад нийцсэн чанарын хяналт, баталгаажуулалт, 5 төрлийн сертификаттай
- Орчин үеийн технологид суурилсан тул хагарсан, бутарсан, харласан будааг Оптик мэдрэгчийн тусламжтайгаар ялгаж ширхэг бүрийг нь бүтэн, чанарын өндөр түвшинд гаргадаг
- Үйлдвэрийн аргаар ширхэг будаа болгоныг өнгөлдөг тул Сувдан цагаан өнгөтэй байдаг
Монгол улсын зах зээлд удаан хугацаанд чанар, стандартаа алдалгүй тасралтгүй нийлүүлэгдэж, хэрэглэгчийн итгэлийг хэдийнээ бий болгосон Сувдан цагаан Сакура брэндийн урамшуулалд та Монгол орны 21 аймаг 330 сумын хаанаас ч оролцох боломжтойг дуулгахад таатай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
