Казахстан улс парламентаа “Хуралдай” гэж нэрлэхээр болжээ
Казахстан улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев тус улсын парламентын сонгууль ирэх наймдугаар сард зохион байгуулагдахыг өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.
Гэхдээ тэр тодорхой өдрийн тов хэлээгүй байна.
Гуравдугаар сард Казахстанд үндсэн хуулийг шинэчлэх бүх нийтийн санал хураалт зохион байгуулагдсан юм. Энэ шинэчлэлээр тус улсын хоёр танхимтай парламентыг нэг танхимтай бүтцэд шилжүүлэхээр болсон.
Ингэхдээ нэршлийг нь бас солихоор болжээ. Одоогийн парламентын дээд танхимыг Сенат, доод танхимыг Мажилис гэж нэрлэдэг.
Тэгвэл ээлжит сонгуулийн дараа байгуулагдах парламентыг “Курултай” (Хуралдай) гэсэн талын нүүдэлчдийн уламжлалт нэрээр нэрлэхээр болжээ.
Шинэ парламент нь таван жилийн хугацаанд ажиллах 145 гишүүнтэй байх юм.
Одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаа долдугаар сарын нэгэнд дуусна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
