Алтан цомын барилдаанд дархан аварга Н.Батсуурийн ахалсан “Хамаг Монгол” баг III байр эзэлж, ₮150 саяын шагнал авлаа
Монголын үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдааны шигшээ буюу гуравдугаар байрын төлөөх барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөнд зохион байгуулагдлаа.
Тус барилдаанд Алсын жим ХХК-ийн “ХАМАГ МОНГОЛ” баг, АПУ ХК, Скайтел ХХК-ийн “АПУ-СКАЙТЕЛ” багтай учраа тааран хүч үзсэнээс “Хамаг Монгол” баг 14 даваагаар ялж, гуравдугаар байрт шалгарлаа.
“Хамаг Монгол” багт улсын заан Б.Бат-Өлзий /3/, улсын харцага О.Наранбаатар /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /2/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /2/, аймгийн арслан Ө.Батсуурь /3/, аймгийн арслан Г.Цоггэрэл /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан дархан аварга Н.Батсуурь /3/, нийт 14 даваагаар ялж, гуравдугаарт байрт шалгарч, 150.000.000 төгрөгийн эзэн болов.
“АПУ - Скайтел” багт улсын арслан Б.Орхонбаяр /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /2/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Б.Очирхүү /1/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Баярбаасан /1/, аймгийн арслан Э.Баасанжав /2/, нийт 11 даваа авч ялагдсанаар дөрөвдүгээр байрт орж, 100.000.000 төгрөгөөр шагнууллаа.
“Хамаг Монгол” багийн дас галжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү, улсын начин Д.Тогтохжаргал, “АПУ Скайтел” багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар ажилласан байна.
Өнөөдөр Алтан цомын төлөөх цуврал барилдааны түрүү баг тодорно.
Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
