Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баянбатын хонгор азарга Төрийнхөө их баяр наадамд түрүүлж торгон жолоогоо өргүүллээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Азарга түрүү магнай: Төв аймгийн Баянцагаан сумын уугуул XX зууны манлай уяач Д.Даваахүүгийн хүү Баянбатын хонгор

Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд 227 хурдан хүлэг 27 км-т уралдлаа.

Азарганы уралдаан үнэхээр үзүүштэй сайхан болж Төв аймгийн Баянцагаан сумын уугуул XX зууны манлай уяач Д.Даваахүүгийн хүү Баянбатын хавчиг хонгор азарга Төрийнхөө их наадамд түрүүлж торгон жолоогоо өргүүллээ.

Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Т.Болдбаатарын халиун

Айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Э.Тамирын хүрэн

Аман хүзүү: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Т.Болдбаатарын халиун Айргийн гурав: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Э.Тамирын хүрэн /Гэрэл зургийг Б.Өнөболд/mpa.mn/

Айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул С.Цэмбэлийн сартай хүрэн

Айргийн дөрөв: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул С.Цэмбэлийн сартай хүрэн /Гэрэл зургийг Б.Өнөболд/mpa.mn/

Айргийн тавд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн уяач Б.Оргилын халтар азарга орж наадамчин олны магнайг тэнийлгэлээ.

Айргийн тав: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн уяач Б.Оргилын халтар /Гэрэл зургийг Б.Өнөболд/mpa.mn/


XX зууны манлай уяач Д.Даваахүүгийн аав алдарт уяач Данзаннямын сойсон азарга Улсын баяр наадамд түрүүлж байсан байна. Мөн хүү Даваахүүгийнх нь хурдан азарга бас түрүүлж байсан бол Данзанням гуайн гуравдах үе /өвөө, аав, хүү гурав/ Баянбатын сойсон  хонгор азарга өнөөдөр түрүү магнайд орсон нь Монгол Улсын түүхэнд амжилт болж үлдлээ.