11:15 2014/07/10

Хязаалангийн уралдаанд Дорнод аймгийн харъяат Т.Батзоригийн сартай хээр түрүү магнайд хурдаллаа.
Аман хүзүүнд Өмнөговь аймгийн харъяат Ш.Баянбатын халзан
Айргийн гуравт Төв аймгийн харъяат МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн зээрд
Айргийн дөрөвт Төв аймгийн харъяат XX зууны манлай уяач Д.Даваахүүгийн хүү Баянбатын зээрд
Айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харъяат Г.Эрдэнэбилэгийн хээр орж ирж наадамчин олноо баярлууллаа.
Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хамгийн анхны түрүү ийнхүү эх орны зүүн хязгаар Дорнод нутгаас тодорч Д.Онон тод манлай уяачийн хоёр хүү айраг амслаа.
Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан 14.00-16.20 цагт Хүй долоон худагт болно. Урьдчилсан байдлаар 295 хурдан ажнай тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.
Гэрэл зургийг Б.Өнөболд/mpa.mn
10:47 2014/07/10
Хязаалан насны морьд барианы зурхай руу эргэлээ
Гарааны зурхайгаас хөдөлсөн 318 шандаст барианы зурхай руу эргэлээ. Төв аймгийн алдарт уяач агсан Пунцагбалжирын хүү Энхмөнхийн хурдан хязаалан өнгөлж орж ирлээ.
Хэдхэн хормын дараа түрүү магнай, аман хүзүү, айргийн тавын хурдан хүлгүүд тодорно.
09:25 2014/07/10

318 хязаалан гараанаас хурдаллаа
Жил бүрийн наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдоор эхэлдэг уламжлалтай.
Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан эхэлж байна. Ийнхүү Хүй долоон худагт дэлхийд ганц Монгол наадам эхэлж байна.
Энэ жил хязаалан насанд газар газрын 318 хурдан ажнай тоосоо өргөхөөр бүртгүүлжээ. Яг одоо хурдан морьдыг шүдэлж дуусаад морьд гарааны зурхайнаас хурдаллаа.
Өнгөрсөн жил 298 хязаалан шандасаа сорьж байсан юм. Энэ жилийн хувьд илүү морьд бүртгүүлсэн байна.
Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хязаалан насны уралдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Дамбын Хишигжаргалын шарга түрүү магнайг авч байсан билээ.
Хязаалан насны морьд 17-18 км замыг туулна.
Хэний хурдан хүлэг түрүү магнайд ирж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баярлуулах торгон мөч удахгүй ирнээ.
10:47 2014/07/10
Хязаалан насны морьд барианы зурхай руу эргэлээ
Гарааны зурхайгаас хөдөлсөн 318 шандаст барианы зурхай руу эргэлээ. Төв аймгийн алдарт уяач агсан Пунцагбалжирын хүү Энхмөнхийн хурдан хязаалан өнгөлж орж ирлээ.
Хэдхэн хормын дараа түрүү магнай, аман хүзүү, айргийн тавын хурдан хүлгүүд тодорно.
11:15 2014/07/10

Хязаалангийн уралдаанд Дорнод аймгийн харъяат Т.Батзоригийн сартай хээр түрүү магнайд хурдаллаа.
Аман хүзүүнд Өмнөговь аймгийн харъяат Ш.Баянбатын халзан
Айргийн гуравт Төв аймгийн харъяат МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн зээрд
Айргийн дөрөвт Төв аймгийн харъяат XX зууны манлай уяач Д.Даваахүүгийн хүү Баянбатын зээрд
Айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харъяат Г.Эрдэнэбилэгийн хээр орж ирж наадамчин олноо баярлууллаа.
Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хамгийн анхны түрүү ийнхүү эх орны зүүн хязгаар Дорнод нутгаас тодорч Д.Онон тод манлай уяачийн хоёр хүү айраг амслаа.
Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан 14.00-16.20 цагт Хүй долоон худагт болно. Урьдчилсан байдлаар 295 хурдан ажнай тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.
Гэрэл зургийг Б.Өнөболд/mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!