Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цэрэнбалтавын хул шүдлэн бусдаасаа хол тасрав

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Шүдлэн түрүү магнай: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бат-Очирын Цэрэнбалтавын хул
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:53 2014/07/10

Шүдлэн насны морьдын уралдаан урамтай сайхан боллоо. Газар газраас ирсэн 307 хурдан шүдлэн тоосоо өргөснөөс Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бат-Очирын Цэрэнбалтавын хул шүдлэн барианы зурхайд бусдаасаа тасархай орж ирлээ.

Аман хүзүүнд: Улаанбаатар хотын Хөх чоно группийн ерөнхийлөгч н.Пүрэвбаатарын бор

Аман хүзүү: Улаанбаатар хотын Хөх чоно группийн ерөнхийлөгч н.Пүрэвбаатарын бор Айргийн гурав: ҮХАА-н дэд сайд Ц.Тувааны хул Айргийн дөрөв: Дундговь аймгийн Адаацаг сумын аймгийн алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан /Гэрэл зургийг Б.Өнөболд/

Айргийн гуравт: Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Ц. Тувааны хул

Айргийн дөрөвт: Дундговь аймгийн Адаацаг сумын аймгийн алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан хурдаллаа.

Төв аймгийн Сэргэлэн сумын МУ-ын тод манлай уяач Д.Ононгийн бор шүдлэн айрагдаж наадмын өнгийг нэмлээ.

Айргийн тав: Төв аймгийн Сэргэлэн сумын МУ-ын тод манлай уяач Д.Ононгийн бор шүдлэн /Гэрэл зургийг Б.Өнөболд/

Маргааш буюу долоодугаар сарын 11-нд Азарганы уралдаан 08:00-11:20 цагийн хооронд Хүй долоон худагт болно.

Харин Их насны морьд үдийн алдад буюу 14:00 цагаас гарааны зурхайгаас уралдаанаа эхлүүлнэ.

Морь, бөх, сур харваагүй бол Монгол наадмыг төсөөлөх аргагүй. Манай сайтын сурвалжлах багийнхан та бүхэндээ энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

Та бүхэн сайхан наадаарай!

15:22 2014/07/10

Гэрэл зургийг Б.Өнөболд/mpa.mn

Шүдлэн морьдын уралдаан эхэллээ

Төрийн их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд 307 хурдан хүлэг шандасаа сорихоор бүртгүүлжээ.

Хурдан хүлгүүд Хүй долоон худагт яг одоо гараанаас хөдөлж, уралдаанаа эхлүүллээ. 16-17 км-т хурдаа сорино.

Өнгөрсөн жилийн Улсын наадамд Сэлэнгэ аймгийн харъяат Д.Одхүүгийн хээр шүдлэн түрүү магнайг авч байсан юм.

Харин энэ жилийн наадамд түрүү магнай авах хурдан хүлэг хэдэн хормын дараа барианы зурхай руу орж ирнэ.

Тэрхүү мөчийг наадамчин олон минь тэсэн ядан хүлээж буй бизээ.