Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт явуулын шинжилгээний лаборатори ажиллаж байна

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэхэд 600, Хүй долоон худагт 300 хүнс худалдаа үйлчилгээний цэг ажиллаж байна.

Хуушуур болон бусад хүсний бүтээгдэхүүн борлуулж буй үйлчилгээний цэгүүдийн эрүүл ахуйг хангуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтийн газрын 100 гаруй улсын байцаагч ажиллаж байгаа юм байна. 

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт явуулын шинжилгээний лаборатори ажиллаж байгаа учир иргэд чөлөөтэй үйлчлүүлэн хэрэглэх гэж буй хүнсний бүтээгдэхүүнээ шинжлүүлэх боломжтой аж.