ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Босоо заяатай Монгол"

Б.Ану
2014 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:50 2014/07/11

НААДМЫН НЭЭЛТИЙН ФОТО СУРВАЛЖЛАГЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ. 

12:11 2014/07/11

Төрийн есөн хөлт цагаан тугийг төв цэнгэлдэх хүрээлэнд залснаар Монгол наадам эхэллээ. 

Жил бүрийн наадмын нээлтийн ажиллагаа хэрхэн болох бол хэмээн иргэд хүлээсээр байдаг.  Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын нээлтийн ажиллагаа болоод хүндэтгэлийн концертийг Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам найруулсан юм. Тэрбээр мөн өнгөрсөн жилийн наадмын нээлтийг зохион байгуулсан билээ. 

"Гурван цагийн алтан аргамж Монгол төрийн наадмын баярын мэндчилгээг улсын нийслэл Улаанбаатараас нийт ард түмэндээ дэвшүүлж байна" Ц.Элбэгдорж

Энэ жилийн наадмын урлагийн арга хэмжээг "Босоо заяатай Монгол" агуулгын дор найруулсан аж.  Нээлтийн ёслолын эхэнд олимп, дэлхийн аваргууд энхийн цагаан тагтааг хөх тэнгэрт нь нисгэлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Наадмын нээлт, 2014.7.11

Наадмыг албан ёсоор нээснийг мэдэгдэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ "Гурван цагийн алтан аргамж Монгол төрийн наадмын баярын мэндчилгээг улсын нийслэл Улаанбаатараас нийт ард түмэндээ дэвшүүлж байна. 

Монгол хүн байгаа газар бүртээ Монгол наадмын сайн билэгт яриа өрнөж байна.  Зол хийморь тань босоо сайхан наадаарай!" гэлээ. 

Нийт 5000 гаруй уран бүтээлч оролцсон нээлтийн ёслол ийнхүү иргэдийн нүд, сэтгэлийг баясгалаа.

Наадам үзэж, сонирхохоор ирсэн гадаадын жуулчдад туслах, тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс оюутан цагдаа нар ажиллаж байна.

Энэ жилийн наадмын нийт төсөв 2.2 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд өнгөрсөн жилийнх 1,5 тэрбум төгрөг болж байжээ. 

Төв цэнгэлдэх хүрээлэнд ийнхүү наадмын нээлтийн концерт амжилттай өндөрлөж Үндэсний их баяр албан ёсоор нээлтээ хийлээ.

Энэ жилийн наадамд бөх нь хүчтэй, харваачид нь мэргэн, морь нь хурдан байж ард олон маань сэтгэл тэнэгэр, сайхан наадах болтугай. 

Хотол олноороо сайхан наадаарай.

 

14:50 2014/07/11

НААДМЫН НЭЭЛТИЙН ФОТО СУРВАЛЖЛАГЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.