Баяр наадамд зориулан нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг таксинуудад зориулж гурван зогсоолын талбай гаргасан байна.
“Шинэ өглөө” хорооллын зүүн зогсоол дээр тавигдсан таксинууд буцаж гарахдаа баруун гар тийш эргээд 19 дүгээр үйлчилгээний төвийн арын замаар яваад “Нарны” гүүрээр явна.
Харин “ХУРД” хотхоны баруун талд байрласан таксины зогсоол дээрээс хөдөлгөөнд оролцохдоо зөвхөн баруун гар тийш эргэж Энхтайваны гүүрээр давж хотын төв рүү орох ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!