Бразил 2014 ДАШТ-ий аваргын төлөө тоглолтонд Аргентин, Германы шигшээ багууд үлдээд байгаа билээ.
Энэ хоёр баг шигшээ тоглолтонд тулж байсан түүх их сонирхолтой. 1986 оны Мексикт болсон ДАШТ-ий аваргаар домогт Марадонагийн тэргүүлсэн Аргентинчууд Германы багийг (тухайн үед Баруун Герман) 3:2 харьцаатай буулган тодорч байсан юм.
Тэгвэл 1990 онд Италид болсон ДАШТ-ий үеэр мөн энэ хоёр баг шалгарч үлдсэн. Гэхдээ 1990 оны тэр тоглолтыг ДАШТ-ий түүхэнд хамгийн шударга бус, гамшиг болсон тоглолтонд тооцдог юм.
Талбайн шүүгч улаан цайм Германы багт шийдвэрүүд гаргаж байсаар Германы багийг 1:0 харьцаатай ялуулсан түүхтэй.
85 дахь минутанд маш эргэлзээтэй торгуулийн цохилтыг Германд өгснөөр тэд дэлхийн аварга болсон. Энэ үед Аргентины 2 тоглогчийг талбайгаас хөөж тэд 9-үүлээ тоглож байсан ба алдарт Диего Марадонад ч бас шар кард өгч байсан юм.
Талбайгаас хөөгдсөн тамирчдын шалтгаан ч маш их эргэлзээтэй байлаа. Ер нь Аргентинчууд эвгүй хөдлөх л юм бол торгууль авахаар байсан юм.
Уг тэмцээний тайлбарлагч хүртэл энэ бол ФИФА-гийн төгсгөл боллоо гэдгийг шууд бусаар хэлж байлаа.
Тоглолтын бичлэгийг дороос үзнэ үү.
Энэ явдал нь 80-аад оны спортын ертөнц ямархуу увайгүй, шударга бус, мөнгөтэй хүчтэй нэгэнд нь үйлчилдэг байсны нэг жишээ болж үлджээ.
Тэгвэл 24 жилийн дараа болох тоглолт нь Аргентиний өшөө авалт гэдэг утгаараа биш, спортын ертөнц хэрхэн эрүүлжсэний баталгаа болж шударга сайхан тоглолт болох болтугай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!