2025 оны 3 сарын 28
"Малчны тухай хуулийн 4.2.5.малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах гэсэн заалт бий. Бид хуулийг хэрэгжүүлэх ёстой учраас Боловсролын зээлийн сангийн журамд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Ингэснээр 2025 оны есдүгээр 1-нээс эхэлж, хуульд заасны дагуу үнэ төлбөргүй сургах болно. Тиймээс бид бэлтгэл ажил хангаж байгаа" хэмээн хариуллаа.