Индэр    
2023 оны 12 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч

БОДИТ БАЙДАЛ: Бид уншиж чаддаг ч утгыг нь бүрэн ойлгож, эргэцүүлдэггүй

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс боловсролын чанараа тодорхойлуулж, олон улсад ямар хэмжээнд байгаагаа өчигдөр мэдэж авлаа. 

Хамгийн анхаарал татах нь 15 настай монгол сурагчдын 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй гэж дүгнэгдэв.

PISA-гийн унших чадварын даалгавруудаар хүүхдүүд эх хэлээрээ уншсан зүйлээ ойлгож, эргэцүүлэх, эссэ бичих, өөрийгөө бүрэн илэрхийлэх чадвар зэргийг нь тодорхойлдог. Ингэхэд манайх 81 орноос 65 дугаарт эрэмбэлэгдэн, OECD-ын дунджаас таван жилийн, Азийн  дунджаас 2.5 жилийн хоцрогдолтой байгаа нь тодорхой болов.

Үүнтэй зэрэгцээд иргэд, судлаачид өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. Зарим нь даалгаврын орчуулга хэр найдвартай байсанд эргэлзэж, зарим нь PISA бол баталгаат үнэлгээ биш хэмээж буй. "PISA бол хамгийн найдвартай, төгс оновчтой үнэлгээ биш боловч одоогоор олон улсад байгаа барьцтай ганц хэмжүүр нь" гэдгийг мэргэжлийн судлаач өмнө нь хэлж байсан юм.

Монгол сурагчдын унших чадвар үнэхээр тааруу байв уу, эсвэл даалгавар "но"-той байв уу гэдгийг тодруулахын тулд үндэсний хэмжээнд хийгдэж байсан судалгаа болон мэргэжлийнхний үгийг эргэн саная.

Унших, тоо бодох суурь чадварын дотоодын судалгааны үр дүн ямар байв?

"Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага" иргэний нийгмийн XIII чуулган энэ оны аравдугаар сарын 30-31-нд болсон юм. Энэ үеэр Монгол Улсын "Тогтвортой хөгжлийн зорилго-4"-ийн хэрэгжилтийн ахиц дэвшлийн тойм үнэлгээг Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн(БСҮХ)-гийн секторын эрхлэгч, доктор Ч.Туяа танилцуулж байв.

Түүний илтгэлд 1-9 дүгээр ангийнхны унших болон тоо бодох суурь чадварын хувийг танилцуулсан юм. Тодруулбал 1 дүгээр ангийн сурагчдын 3% нь унших суурь чадвартай болдог бол 2 дугаар ангид 35 болж өсөн, 5 дугаар ангидаа суралцахад 67%-тай болжээ. 

График 1, сурагчдын унших болон тоо бодох суурь чадвар

Доктор Ч.Туяа "Эдгээр үзүүлэлтийг харахад санаа амрах зүйл биш. 

Унших суурь чадварыг илрүүлэх сорил, даалгаврын бүтэц нь

  • үг таних буюу унших чадвар,
  • арай хүндрүүлсэн нь тухайн эх дотроос юу ойлгосныг илрүүлэх даалгавар байсан.

Энэ хоёр асуултад аль ч түвшний хүүхдүүдийн гүйцэтгэл сул байжээ. Олон судалгаа үүнийг баталсаар байгаа. Яагаад хүүхдүүд танин мэдэхүйн доод эрэмбийн даалгавруудыг гүйцэтгээд, дээд эрэмбийн буюу дүгнэлт хийдэг, шинэ мэдлэг бүтээдэг, хэрэглэдэг түвшний даалгавруудыг хийхгүй байгаад анхаарч ажиллах ёстой" хэмээн тухайн үед хэлж байв. 

Мөн Элсэлтийн Ерөнхий Шалгалтад монгол хэлний хичээлийн анхны дундаж оноо жил дараалан буурсан байна. Тодруулбал 2021 онд монгол хэлний хичээлийн шалгалтын анхны дундаж оноо нь 53 байсан бол 2022 онд 51, 2023 онд 49 болжээ.

Монголчуудын бичиг үсэг тайлагдалтын хувь өндөр. Гэхдээ...

Хүн ам, орон сууцны 2020 оны судалгаагаар  манай улсын нийт хүн амын 98.7 хувь нь бичиг үсэгт тайлагдсан гэх дүн гарсан. Гэхдээ энгийн өгүүлбэр уншиж ойлгодог, бичиж чаддаг хүнийг бичиг үсэг тайлагдсан гэж үздэг.

График 2, 15 ба түүнээс дээш насны хүн амд бичиг үсэг мэддэггүй хүн амын эзлэх хувь, насны бүлгээр, 2020 он

Харин PISA нь уншаад ойлгон дүгнэх, хэрэгтэй мэдээллээ шүүн авч, ашиглах, шинэ мэдлэг бүтээх зэрэг чадварыг нь шалгаж буй. Гэтэл монгол хүүхдүүд эхийг уншаад ойлгох, юу ойлгосноо илэрхийлэхдээ бүдэрч байгааг мэргэжлийн судлаач онцолж байгаа юм. 

Б.Батжаргал: 3 дугаар ангидаа унших чадвар бүрэн эзэмшээгүй хүүхэд цаашид хэзээ ч гүйцдэггүй

Тэгвэл бид яах вэ? 

Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөгжлийн Байгууллага(OECD)-ын шинжээч Лушиа Трамонте "Суурь үеийг маш чухалчлах шаардлагатай байна. Ялангуяа сургуулийн өмнөх боловсролоос нь эхлээд бага ангид чухал ач холбогдол өгөх хэрэгтэй. Мөн боловсролын түвшин хоорондын шилжилт анхаарах нь зүйтэй.

Монгол Улсын сурагчдын 36 хувь нь л унших чадварын суурь түвшинг хангасан. 64 хувь нь суурь түвшинг хангаагүй гүйцэтгэл харууллаа. Иймд суралцахуйн эхэн үеэс нь анхаарах хэрэгтэй" гэсэн юм. 

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Б.Батжаргал "Унших чадвар бол монгол хэл, уран зохиолын хичээлээр хязгаарлагдахгүй.

2000-аад оны дунд үед АНУ-д нэгэн судалгаа хийгдсэн байдаг. Үр дүнд нь хүүхдүүд 3 дугаар ангидаа унших чадварынхаа түвшинд хүрч чадаагүй бол түүнээс цааш хэзээ ч гүйцэж авч чаддаггүй гэж гарсан. Тиймээс эцэг эхийн боловсрол, хүүхдийнхээ хөгжил, хэл яриа, харилцаанд яаж анхаарах вэ, тэр нь сургуулийн өмнөх боловсрол буюу бичиг үсэг тайлагдалтын бэлтгэлтэй хэрхэн авцалдах вэ гэдгийг харах ёстой.

Мөн бага ангид ороод бичиг үсэг тайлагдаж, унших үед нь зөвхөн монгол хэл, уран зохиол гэх хичээлээр хязгаарлахгүйгээр бүх хичээл дээр уншаад ойлгох, ойлгосноо илэрхийлэх чадваруудыг ахиулахад төвлөрөх хэрэгтэй байна. PISA-гийн үр дүн бол нэг хэрэг, түүнийг юунд, хэрхэн ашиглах вэ гэдэг нь чухал. Тухайлбал ойрын үед хийгдэх хөтөлбөрийн шинэчлэл хэр нээлттэй байх вэ, түүнд энэхүү үр дүнгүүд яаж нөлөөлөхийг бодох хэрэгтэй" гэж байв.

PISA-гаар улсынхаа боловсролын нөхцөл байдал, сурагчдын нийгэм, эдийн засгийн байдал зэргийг хэмжүүлж авлаа. Товчхондоо монголчуудын бичиг үсгийн тайлагдалт нь өндөр гэж бахархдаг ч тэр мэдлэг нь энгийн өгүүлбэрүүдийг уншиж ойлгон, бичих төдий хэмжээнд л байгааг  нийтээрээ харав. Түүнээс нь арай илүүхэн буюу эргэцүүлэх, задлан шинжлээд хэрэгтэй мэдээллээ олж авч шинэ мэдлэг бүтээх зэргийг нь шалгахад л бөөнөөрөө бүдрэхээр байна.

Асуудлын учир нь үнэлгээний даалгавруудад бус манай улсын боловсролын тогтолцоо нь өнөөг хүртэл аливааг зөвхөн цээжлүүлж ирсэнд нь, эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ боловсролд чанартай анхаараагүйд, ярилцдаггүйд л бий аж.
Иймээс унших чадварыг зөвхөн унших гэж харалгүйгээр хөтөлбөрийн шинэчлэлдээ бүхэлд нь анхаарах шаардлагатай байгааг боловсролын салбарынхан хэлж байна. Мөн эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг ч чухал. Энэ бол аливааг уншаад ойлгох, эргэцүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадвар юм.

Боловсролын багц хууль батлагдаж, сургалтын хөтөлбөр шинэчлэх хүрээнд судалгаа шинжилгээний ажил ид үргэлжилж буй энэ үед PISA-гийн үр дүнг хэр зөв ойлгон хүлээн авч, шинэчлэлд шингээх вэ гэдэг нь олон нийтийн анхааралд орлоо. 

Хаана байгаагаа мэдэж авсан бид цаашид хаашаа чиглэхээ тунгаах л үлдэв...

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [103.212.118.127] 2023/12/10
Минутны уншлага, хуулан бичлэг гэх мэтийн соц үеийн арга барилаасаа салах хэрэгтэй дээ. Уншсандаа анализ хийдэг тэрнийхээ талаар дүгнэлт бичиж чаддаггүй бол урагшаа явахгүй ээ. Уран зохиолын хичээлийг хасдаг нь цаанаасаа бас бодлоготой байх өө.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.178.43] 2023/12/9
Боловсролын салбар маш муу бгаагаа мэдэж авлаа. Баярлалаа. Цаашид яаандааа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.132] 2023/12/9
Ихэнх хүмүүс библийн сударыг буруу уншдаг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.50] 2023/12/9
Эцэг эх өвөө эмээ нар нь ном бичгээр мэдээлэл авах орчин бүрдүүлдэггүй болохоор заяа нь тэр шүү дээ.
1 | 0 Хариулах
Зочин [103.145.234.100] 2023/12/9
Монголд боловсрол биш зүгээр л цээжлэлт, баахан хуурай мэдээлэл заадаг. Мэдлэгийн, сэтгэлгэнний боловсруулалт байхгүй. Бүүр комунист нийгмээс тийм байсан, одоо ч тийм
2 | 0 Хариулах
Ajiliig golohgui [202.126.89.178] 2023/12/9
10 jild tegee hiij baigaal ongorch baijee. Amidrald nuhlagdah ued nom shagaisaar bgd utgiig ni oilgodog bolsondaa
2 | 0 Хариулах
zochin [93.23.107.85] 2023/12/7
Socialist niigmiin ued mongol xel uran zoxioliin bagsh nar busad bagsj naraas iluu ur chadvar saitai baisan Xuuxduud uran zoxioliin nom ix unsdag zoxion bichleg ix sain bichdeg ene taliin olon turliin arga xemjee angi suragchidiin dund surguuli deer zoxiodog baisan daa
2 | 0 Хариулах
Зочин [103.41.93.65] 2023/12/7
Эссе бичүүлдэг болчихвол логик сэтгэлгээ, бодох чадвар гээд их юм хөгжих юм байна лээ
4 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2023/12/7
Ихэнхи нь эргүү динэгдүү болсон гэсэн үнэн юм байна. Сонгууль харуулаад өгнөө хараарай. Худалч, хулгайч нараа дахиад сонгоно, хэсэг хугацааны дараа баахан шүүмжилж муулна
2 | 0 Хариулах
Mm [202.126.88.192] 2023/12/7
Neg sain ishleliig neg tsag bysalgah heregtei
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.103] 2023/12/7
Ийм агаараар амьсгалж тархи хордож бхад яаж сэтгэн бодолт сайн байхав дээ.
1 | 2 Хариулах
Зочин [103.57.93.62] 2023/12/9
Бусдад буруугаа чихэж байхын оронд хүүхдээ гар утаснаас холдуулж, өөрсдөө биеээрээ үлгэрлэж номтой нөхөрлүүл, уншсан зүйлийнхээ талаар эргэцүүлж ярилцацгааж бай!!!
2 | 0 Хариулах
Зочин [174.194.106.138] 2023/12/7
Tseej bichig, huulan bichig, tsewerhen bich ntr gj baihaar setgen bodoh ur chadwar, bagaar ajillah program angli hel zereg hicheelvvdde anhaar sots niigemiin surgaltiin arga barilaa uurchluh heregtei
6 | 0 Хариулах
Einstein [202.126.88.192] 2023/12/6
Belen hool avch ugch, belen bodlogo boduulahiin orond setgej surga
1 | 0 Хариулах
[202.55.188.103] 2023/12/6
Хүүхдүүд нь үр ач нь Монголд амидрах улс төрчид боловсролын сайд мэргэжилтэнгүүд байхгүй бнлдаа тэгээл дампууруулж байгаан тийм хүмүүсээ олж сонгохгүй бол
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.182] 2023/12/6
ЭЕШ дээр 84 хувь нь 100 онооноос 16 оноо авсан гэнэ үү. Сүйрчихсэн байнашд энэ улсын боловсролын систем.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.64.248] 2023/12/6
монгол хэл уран зохиолын хичээл дээр, хуучны ахмад багш нарыг ашиглах боломжтой юу гээд асуучихвал буруудах уу, ямар ч гэсэн л дорвитой арга хэмжээ авахгүй бол, бусад хичээлээ ч гэсэн яаж ойлгох билээ, тэр чигээрэй хоцрогдол
4 | 0 Хариулах
Зочин [66.181.188.128] 2023/12/7
*чигээрээ
2 | 0 Хариулах