Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн хүүхдүүдээс аймгийн хүүхдүүд 1-1.5, сумынх 2.5-2.8 жилийн хоцрогдолтой сурч байна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 12 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-д Монгол Улс 2022 онд анх удаа хамрагдсан.

Манай улсын 196 сургуулийн 7,276 сурагч хамрагдсан уг үнэлгээний дүнг өнөөдөр танилцууллаа. 

Хот хөдөөгийн сургуулийн ялгааны хувьд дараах дүнтэй гарсан байна. 

Математик: Нийслэл 447, аймаг 415, сум 392 гүйцэтгэлтэй гарчээ. Аймгийн хүүхдүүд математикийн хичээлээр нийслэлийн хүүхдүүдээс 1.5 жилийн хоцрогдолтой байна. Харин сумын хүүхэд аймгийн хүүхдээс нэг жилийн хоцрогдолтой. 

Унших, бичих: Нийслэл 402, аймаг 365, сум 346 гүйцэтгэлтэй байна. Сумын хүүхэд нийслэлийн хүүхдээс 2.8 жилийн хоцрогдолтой. Аймгийн хүүхдээс нэг жилийн хоцрогдолтой байна.

Байгалийн ухаан: Нийслэл 434, аймаг 402, сум 382 гүйцэтгэлтэй байна. Аймгийн хүүхэд нийслэлийн хүүхдээс нэг жилийн хоцрогдолтой бол сумынх 2.6 жилийн хоцрогдолтой байна. 

ВИДЕО: 
https://www.facebook.com/iKonNews/videos/3753371878227831