Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Сурагчдынхаа сэтгэл зүйг сайтар бэлдсэн 196 сургуулийн удирдлага, багш нартаа баярлалаа

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-д Монгол Улс 2022 онд анх удаа хамрагдсан. 

Уг үнэлгээний үр дүнг өнөөдөр танилцуулж байна.

PISA нь гурван жилийн хугацаатай хийгддэг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм. PISA судалгаанд хамрагдах сургууль, сурагчдыг түүврийн аргаар сонгосон бөгөөд шалгалт 2022.04.11-05.14-ний өдрүүдэд болж, манай улсын 196 сургуулийн 7,276 сурагч хамрагдсан юм.

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан "Өнгөрсөн онд манайхтай хамт зургаан шинэ улс оролцлоо. 

PISA үнэлгээний "дасгалжуулагч"-аар ажилласан OECD-д талархлаа илэрхийлье. Мөн Дэлхийн Банк болон НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг олон улсын байгууллагад баярлалаа. Эдгээр байгууллага нь сүүлийн гурван жилийн хугацаанд хүний нөөц, дэд бүтэц байгуулахад зэрэгт бодит дэмжлэг үзүүллээ.

PISA-д оролцоход үнэлгээний судалгааны датаны чанар нь маш чухал юм байна. Үнэлгээний датаны чанарыг хангаж чадаагүйн улмаас хасагдсан улс олон байдаг. Харин манай улсын дата тун сайн, чанартай байсныг OECD-гээс хэлж байлаа. Анхны үзүүлэлтээрээ тэнцлээ гэдэг сайхан мэдээг дуулгасан.

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд оролцох сурагчдыг түүврийн аргаар сонгогддог. Түүнээс биш 7,276 хүүхдийг сонгож авч бэлдээгүй юм.

Цар тахлын дараа буюу сургалтын хоцрогдлыг залгуулаад олон улсын үнэлгээнд хамрагдлаа. Энэ бол том сорилт байв. Үүнд 196 сургуулийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгч нар сурагчдадаа маш сайн сэтгэл зүйн зөвлөгөөнүүдийг өгч, хувь нэмрээ оруулсанд баярлалаа" гэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/3753371878227831