Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол сурагчдын унших чадварын үнэлгээ нь математик, байгалийн ухааны амжилттай харьцуулахад хангалтгүй байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-д 2022 онд 81 улсын 690 мянган 15 настай сурагч хамрагдсан. Тэд бол дэлхийн 30 сая сурагчдын төлөөлөл юм.

Үнэлгээний зарим үр дүнгийн талаар Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөгжлийн Байгууллага(OECD)-ын шинжээч Лушиа Трамонте "2022 оны үнэлгээ нь математик суурьтай байв.

Математикийн үнэлгээгээр Монгол Улс нь Европын Холбооны гишүүн улс болон Болгар улсаас илүү гүйцэтгэлтэй байлаа. Байгалийн ухааны гүйцэтгэлээрээ OECD-ын гишүүн улс болох Мексикээс илүү байсныг онцлох нь зүйтэй.

Монгол Улс сайн амжилт гаргасан ч унших чадварын үнэлгээ нь математик, байгалийн ухааны амжилттай нь харьцуулахад хангалтгүй байлаа" гэв.