• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Ирэх долоо хоногт шинэ Эрүүл мэндийн сайдын асуудлыг УИХ-д оруулж ирнэ"

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Улаанбурханы өвчлөлийн талаар Шадар сайд УИХ-ын чуулганд мэдээлэл танилцууллаа.

Дараа нь гишүүд асуулт асууж, ЭМСЯ-ны ТНБД С.Ламбаа болон Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулж байна.

Хамгийн эхэнд Ж.Батзандан гишүүн Ерөнхий сайдаас асуулт асуулаа.

- Засгийн газрын нөөц хөрөнгөөс хэдий хэмжээний хөрөнгө гаргаж байгаа вэ, ЭМСЯ яагаад эзэнгүй хэвээр байна вэ? 

- Энэ асуудал өнөөдөр гэнэт бий болчихсон асуудал биш. Сүүлийн 2, 3 сарын хугацаанд эрүүл мэндийн салбарыг ТНБД удирдаад, Шадар сайд сайдыг нь орлон гүйцэтгээд явж байгаа. 

Өнөөдөр өглөө 10:30 цагаас эхлээд зохион байгуулалттайгаар хүүхэд эндэж байна, олон зуугаараа үхэж байна гэж мэдээлэл цацаад эхэлж байгаа юм.  

Энэ асуудал хоёр сарын өмнөөс Засгийн газрын хуралдаанаар орж ирж, бид хэрэгтэй бүх мөнгийг нь гаргаж өгсөн. Тухайн үед Засгийн газрын гишүүд хол хорио тогтоох талаар салбарын мэргэжилтнүүдэд хандаж байсан ч мэргэжлийн хүмүүс "ДЭМБ-аас хөл хорио тогтоож Улаанбурхантай тэмцэх нь үр дүнтэй арга гэж үздэггүй гэж зөвлөдөг.

Хоёрдугаарт, энэ өвчний нууц үе нь 21-хоногоос доошгүй үргэлжилдэг. Тиймээс урт хугацааны буюу нэг, хоёр сараар хөл хорио тогтоох нь энэ өвчний тархалтаас хамгаалдаг шалгарсан арга биш. Үр дүнгээ ч өгдөггүй. Тиймээс хөл хорио тогтоогоод ямар ч шаардлагагүй. Харин вакцин хийх хэрэгтэй" гэсэн. 

Бид вакцинтай холбоотой 960,000 сая төгрөгийн асуудлыг шийдсэн. Бусад зардалуудыг нь шийдэж байна. 

Яагаад гэнэт өнөөдөр энэ асуудал ингэж хүчээ авсан бэ гэвэл, 0-5 насны хүүхдүүдийн эндэгдэлийн багц тоог нь 0-1 нас гээд дотор нь орчихсон байгааг нэмээд хоёр дахин их болгоод бодсоноос болсон. Тэгээд л баахан шуураад эхэлсэн. Энэ тоо их бага байх нь чухал биш. Нэг хүүхэд эндсэн ч хүмүүсийн үхэл зовлонгоор юм яриад хэрэггүй.

Гэхдээ бодит байдлыг гуйвуулж, зохион байгуулалттайгаар сошиалаар шуугиад байгаа нь буруу юм.

Тийм ч учраас өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ дарга дээр орж бодит байдлыг танилцуулсан. Мөн Тагнуулын Ерөнхий Газрын даргыг дуудаж, зохион байгуулалттайгаар нийгмийг эмх замбараагүй болгон, түгшээсэн асуудлыг аль аккаунт, хэн зохион байгуулалттайгаар эхлүүлсэн бэ гэдгийг шугам шугамаар нь шалгах үүрэг өгсөн. 

Сүүлийн хоёр гурван сарын хугацаанд штабын зохион байгуулалтад ороод ЭХЭМҮТ дээр бүх мэргэжлийн эмч цуглараад, хувийн хэвшлийн эмч нараар хүч нэмээд ажиллаж байгаа. 

Хүүхдийн эндэгдэл огцом өсөөгүй нь түрүүн Шадар сайдын мэдээлэл дээр гарлаа. Хүүхдийн эндэгдэл олон жилийн дундаж дээрээ байгаа. Үүн дээр Улаанбурханаар эндсэн 59 хүүхэд нэмэгдээд байна. 

Түүнчлэн эрүүл мэндийн салбар эзэнгүйдсэн нэг цаг минут ч байхгүй. Улсын онцгой комиссыг ахалдаг Шадар сайд өөрөө Эрүүл мэндийн сайдын үүргийг хавсарч гүйцэтгээд явж байгаа. Энэ салбарын сайдаар дөрвөн жил ажиллаж байсан С.Ламбаа гуай өнөөдөр ТНБД-аар ажиллаад явж байна.

Бид УИХ-д олонх бүрдүүлж чадаагүй учраас Нам эвслүүдийн нийлбэрээр Засгийн газрыг бүрдүүлдэг. Ерөнхий сайдын хувьд би ирэх долоо хоногт шинэ Эрүүл мэндийн сайдын асуудлыг УИХ-д оруулж ирнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [43.242.242.59] 2016/4/18
манай намын хүн сайд болох ёстой гэж хэрүүл хийж байх хооронд чинь нялх үрс дайнд үрэгдэж байгаа юм шиг үхэж байна малуудаа.ийм олон хүүхдээ үхүүлчихээд нам ,албан тушаал яриад сууж байдаг АН,МАН,МАХН нар дахин энэ улс орныг удирдах ямар ч ёс ,суртгууны эрх байхгүй.бүгд зайлцгаа бидний монголоос
0 | 0 Хариулах
Зочин [122.201.27.146] 2016/4/18
tgeed l bult avnaa. tgsheed l martana biz dee
0 | 0 Хариулах
зочин [2.135.49.119] 2016/4/17
Нам гэж намирдаггүй жинхэнэ эмч хүнийг сонгох хэрэгтэй. Тэгээд энд тэндэхийн яамнуудад сайдын ТНБ дэд сайдын хамаатан нууц амраг эхнэрийн найз хадам худ гээд баахан ажил хийдэггүй хэл амаа бэлүүдсэн хүмүүс дүүрэн байх юм аа. төрийн байгуулагуудыг сайн цэвэрлэх хэрэгтэй байна.Мэргэжилийн хүмүүс нь гэрээт ажилтан энэ тэрээ хийгээд мэргэжлийн бус хүмүүс нь мэргэжилтэн дарга хийгээд л
0 | 0 Хариулах
zochin [202.179.24.96] 2016/4/16
heterhii mergen jaraahai
0 | 0 Хариулах
Zochin [151.228.25.237] 2016/4/16
Songuuli duhohoor buun show boldogdoo. Uulaasaa uls turiin medleg dutuu ard tumnee ene heden uv zalgamjlagch shig bolson heden hun tarhiig ni ugaagaad uuriin nam bolon huvi hunii erh sonirholiin tuloo toglood hayachih um. Tuhain yamdiin said darga nariig songohdoo salbar salbart ni tohirson mergejiltei humuusiig tavih ni chuhal bish gejuu.
1 | 0 Хариулах
Bayaraa [150.129.143.131] 2016/4/16
Er nmanai zasag turiin baij baigaa n ene Odoo 2-r hon sariin daraa songuul bolno Eruul mendiin saidaar odoo yah yum be Songuuliin daraa zasag turiin talaar sain yarah estoi
0 | 0 Хариулах
zochin [89.24.97.71] 2016/4/16
Mongol orond aimshigt tahal garchaad baihad yagaad hul horio togtoohgui bna vee? Yun uvchlul gej TAHAL sh dee ene chin. Zika virus geed delhii dayaraa shuugsan biz dee Mongoliin ene ulaan burhan TAHAL-ig bas delhii dayaraa medeh uchirtai.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.196] 2016/4/15
Shaardlagtai arga hemjeeg avaad yavj bn gej bgan bish uu. Medeej yeronhii said ajilaaa hiiij l bga shu de. MAN-MAHN-ii hiij bga jil
0 | 1 Хариулах
Зочин [202.70.34.38] 2016/4/15
эндсэн 59 хүүхэд хүн бишүү?
2 | 0 Хариулах
Зочин [119.40.102.66] 2016/4/15
bish gesen hun baihgui. bna. eruul mendiin yam geheer huuhed bur deer ochij eruul bna uu gej shalgaj baih uu. vaktsin hiij baina le. nemelt bantsin 960 sayaar avj oor yah yum be. neeh ih oronch humuus tiim mundag yum bol halvard orood vantsin hiilgeechee.
0 | 2 Хариулах
битгий [хориотой үг] [182.160.32.231] 2016/4/16
түрүү жил улаан бурхан хүчтэй дэгдэж эхэлсэн. энэ жил урьдчилаад вакцинжуулалт хийчихсэн бол ийм юм болохгүйл байлаа. оронд нь АСЕМ гээд алцагналдаад 50 тэрбум төгрөг хийсгэж байхийн оронд вакцинаа авах байсан юм.
3 | 0 Хариулах
Зочин [110.132.231.178] 2016/4/16
Jil bolgon 30 myangan hogshid bas barj bna. Ted hun bishuu??
0 | 1 Хариулах