• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан бурхан өвчний талаар чуулганы танхимд мэдээлэл хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аюулын харанга дэлдээд буй Улаан бурхан өвчний талаар УИХ-ын эмэгтэй гишүүд салбар хариуцаж буй сайдаас мэдээлэл өгөхийг хүсэв

Уг хүсэлтийн дагуу өнөөдөр чуулганы танхимд Шадар сайд Ц.Оюунбаатар гишүүдэд мэдээлэл хийхээр боллоо. 

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга доорх саналыг хэлсэн юм. 

Тэрбээр “Улаан бурхан өвчний улмаас хүүхдүүд эндэж байгаа асуудлыг бид энд авч хэлэлцэх ёстой. Нөхцөл байдал ямар байгаа, ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа зэрэг холбогдох асуудлаар Эрүүл Мэнд, Спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээс мэдээлэл авмаар байна. Монголд нярайн эндэгдэл хэзээ ч ийм өндөр түвшинд хүрч байгаагүй. Ноцтой хэмжээнд хүрчихээд байна. УИХ энэ асуудлыг онцгойлон авч ярих ёстой. 

Мөн үдээс хойших Засгийн газрын мэдээллээр Ерөнхий сайдаас мэдээлэл сонсмоор байна. Эмэгтэй гишүүдийн бүлгээс ийм санал гаргаж байна” гэв. 

Үүний хариуд УИХ-ын дарга З.ЭнхболдҮдээс хойш Ерөнхий сайд Засгийн газрын өрийн асуудлаар мэдээлэл хийнэ. Түүний дараа Ц.Оюунбаатар сайд мэдээллээ бэлтгээд яриарай. Хойшлуулж болохгүй асуудал гэж бодож байна” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
БУРУУ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [163.25.119.105] 2016/4/16
emegtei gishuud anhnaasaa yu ch duugarahgui yavaadl bsan, hudlaa garuudl bna da. huuhdiin 20000 boliulj bhad duugai l bsan, ehchuud eserguutseed harin butsaj uguhuur bson, odoo bas duugai l bna, ehchuudl arga hemjee avaachee gjiij neg yum duugarav shd gantsn ha ha
0 | 0 Хариулах
Зочин [112.72.12.17] 2016/4/15
Xeden gishvvd ni neg negneese deer garah geed nohoi gahaigaara duudaltsaj baihaar hedhen hvvhedde anhaarla handuulach vr hoich min vheed duuslaa
0 | 0 Хариулах
Иргэн [146.185.31.218] 2016/4/15
Зарим нэг гишүүд хүүхдийн эрх яриад л бөөн сэтгүүлчдийг дагуулаад яваад байдаг. Яагаад ХӨСҮТ дээр очоод байдлатай танилцаж болохгүй гэж. Нүдээрээс үзэх хэрэгтэйшдээ. нэг шөнийн дотор 2 хүүхэд нас бархад 3 дахь хүүхдэд апратанд орох эрх гарч ирж байна. Энэ юу гэсэн үг вэ?
0 | 0 Хариулах
irgen [31.11.20.203] 2016/4/15
ed ner haanaas mungu zeelj uursdiin dansruugaa hiihee l bodoj bgaa. 100 jiliin daraa tuuhiin nomon deer ed nariin tuhai yu gj bichihgdeh ni uruwdultei sanagdaj bn. idej uuj tansaglah uren taran hiih ni mash huurhiilultei gutamshigtai uildel yum
0 | 0 Хариулах
Zochin [202.131.235.74] 2016/4/15
heden amisgaliin aprat nemeeed bairshuulaad uguuch deee
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.213] 2016/4/15
Улаанбурхан, тэмбүү энэ тэр гээд бүр байхгүй болчихсон өвчнүүд одоо аюулын хэмжээнд оччихсон явж байх ч гэж дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.252.217] 2016/4/15
naaad llallaruuddaa medeelel hiigeed yahiin.yamar yalgaa bbna.
0 | 0 Хариулах
Зочин [180.149.80.74] 2016/4/15
Арай ч дээ "Хойшлуулж болохгүй асуудал гэж бодож байна" гэнэ үү !!!!!!
0 | 0 Хариулах