Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

М.Халиунбат: Монголд нэг хүнд ногдох тэжээлгэгч 2.8 хүн байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 3 сарын 31
iKon.MN
 

Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгч үг хэлсний дараа Их танхимд “Бизнесийн орчин” сэдвээр нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааны хөтлөгч: Д.Жаргалсайхан.
Оролцогчид: Хера Холдинг ХХК-ийн Ерөнхий захирал Х.Ганхуяг, Блю Скай Минералс ХХК-ийн Ерөнхий захирал З.Ган-Очир, Монгол Айдия ХХК-ийн захирал М.Халиунбат 
МЭЗЧ-ны Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан. 

Нэгдсэн хуралдааны эхэнд М.Халиунбат илтгэл танилцууллаа. Түүний илтгэлийн гол санааг хүргэе. 

Тэрбээр “Ширээний ард илэн далангүй ярьдаг зүйлийг өнөөдөр энд ярья. Миний илтгэл гурван хэсгээс бүтэж ярина.

БАРИЛГЫН САЛБАР

Барилгын салбарын хувьд зах зээл дээр байгаа эрэлтээсээ хэд дахин их нийлүүлэлт байна. Гэтэл үнэ нь байнга л өсөөд байна. Энэ салбарт зах зээлийн зарчмаараа явж байгаа юм ховор. 

2010-2015 онд бид 8.7 их наяд төгрөг гацаасан. Энэ нь банкны салбараа татаад унагачих эрсдэлтэй.

Бизнесийн орчны дүр зураг 

  • Мэргэжлийн биш
  • Чадамжгүй байна.
БАНКНЫ САЛБАР

Дараагийн ярих салбар бол банк. Хамгийн өндөр зардал гаргадаг ч хамгийн үр ашиггүй салбар болчихсон. Хамгийн аймшигтай нь нийт санхүүгийн зах зээлийн 88 хувийг дөрөвхөн банк эзэлж байна.

Банк яагаад ийм болчихсон бэ гэвэл хуулиас эхлэх ёстой. 33 хууль дээр банкийг албан ёсоор монополь болгочихсон заалт байгаа. Дээрээс нь Монголбанк журмаараа банкуудыг монополь болгож байна. Үүний цааш шалтгаан нь улс төр байна. Гэхдээ би энд үүнийг ярихгүй.  Засгийн газрын бондын 98.6 хувийг нь банк худалдаж авсан байна. Тэгэхээр банк цаашаа эрсдэл хүлээх, бизнес хийх сонирхолгүй байна.

ГАЗАР ТАРИАЛАН

БНХАУ-ын хүнсний бүтээгдэхүүний 50 хувь нь гурил байдаг. Тэд жилдээ 118 сая тонн гурил хэрэглэдэг. 

Харин бид 300 мянган тонн улаан буудайн талаар ярьж байна. Дэндүү том зах зээл урд нь байхад бид ийм жижиг юм яриад сууж байгаа. Мөн газар тариалангаас төрөөс жил бүр уйлан дуугарч татаас авдаг.

Дүгнээд хэлэхэд Монголын бизнесийн орчин

  • Чадамжгүй
  • Мэргэжлийн бус
  • Монополь
  • Крони капитализм буюу улс төржсөн бизнес
  • Ажлаа сайн хийхгүй байгаа Мэргэжлийн холбоод гэв.

Эдийн засгийг идэвхгүй болгосон, гацаасан хүмүүс нь бид өөрсдөө. Дэлхий нийтэд технологи гайхалтай хөгжиж байгаа ч харамсалтай нь бид энэ бүхнээс хоцорч байгаа.
Хорьдугаар зууны эхэн үед бид дэлхийгээс хоцрогдсон зай өнөөдөр тэр чигээрээ байна. Энэ бол бидний хувьд асар том сорилт.

Монголд нэг хүнд ногдох тэжээлгэгчийн хэмжээ 2.8 хүн байна. Монголд 700 мянган хүн юу хийдэг нь мэдэгдэхгүй амьдарч байна.

Яагаад Монголд юу ч хийхгүйгээр амьдарч болоод байдаг юм бэ. Энэ бол зүгээр мөнгө өгдөг л гэсэн үг. 

Бас сонирхолтой нь Монгол 2.1 сая интернэт хэрэглэгчтэй. Тэд нар нь фэйсбүүкээр улс төрждөг.

Юу ч хийдэггүй хэрнээ улс төрждөг орон юунд хүрдэг вэ гэвэл хүчирхийлэл. Руанда улсын жишээ байна. Манайд энэ аюулын хөрс суурь нь бий болчихсон. Ийм үед бидэнд хөрөнгө оруулалт хамгийн чухал” гэсэн юм.