Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

МЭЗЧ: "Сургамж, Сорилт, Шийдэл"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 3 сарын 30
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:06 2016/03/30

Монголын Эдийн Засгийн Чуулган 2016 Төрийн ордонд эхэллээ. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлэв. Түүний хэлсэн үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛийг хүргэж байна.

СОРИЛТ:

Улаанбаатарт гарах шийдвэр Бээжин, Москвад эхэлж гардаг цаг өнгөрөөд 26 жил боллоо.
Алс холын Австралид болсон байгалийн гамшиг Азийн Монголд завшаан болсон.
Эдийн засаг хямрахаа болиход бид ч хүнээ байсан. Хувааж идээд, нэмж нэхээд, илүү амлаад л байсан.
Тэр үед Тайландын далайн эрэг дээр Туулын эрэг дээр байгаа юм шиг олон Монголтой таарч байлаа.
Монголчууд ганцаараа хөгжиж чадна гэсээр гадаадын хөрөнгө оруулагчдыг бид хөөж гаргасан.
Эдийн засгийн үүлэн чөлөөний нарны үр ашгийг хувааж идээгүй бол энэ хүндрэл ийм хүчтэй ирэхгүй байсан.
Оюу толгойг явуулсан бол одоогийнхоосоо хоёр дахин дээр байх байлаа.
Эдийн засаг 17 хувиар өсөхөд бид хүнээ байсан.

СУРГАМЖ:

Нүүрсний үнэ хаданд гаргасан 2011 онд Таван толгойгоо хөдөлгөсөн бол, төмөр замаа бариад эхэлчихсэн бол, 2013 онд төр булааж авалгүй хувийн хэвшлээр нь бариулчихсан бол өнөөдөр нүүрсний экспорт өөр өнгө төрхтэй байх байлаа.
Энэ хүндрэл бол эдийн засгийн бус сэтгэлгээний угшилтай хүндрэл.
Намаараа, улсаараа, нийтээрээ улс төр, эдийн засгийн сэтгэлгээгээ эрүүлжүүлэхгүй бол улс төр, эдийн засаг маань эрүүлжихгүй байна.
Үндэстнийхээ нураах чадвартай хамтарч тэмцмээр байна.
Үндэсний хэмжээнд хариуцлага хүлээх чадвартай намууд хамтарч байж энэ хүндрэлээс гарна.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулаагүй бол гай зовлон биднийг тойрох байсан. Ядаж л ОТ-н хоёр дахь шатыг явуулж байсан бол одоогийнхоосоо хоёр дахин дээр сууж байх байлаа.
Монгол руу мөнгө өөрөө цувахгүй нь ойлгомжтой боллоо.
Байгалийн баялаг бус бусад салбараа өөд татаж, солонгоруулах хэрэгтэйг ойлголоо.
Хөрөнгө босгохоор өрөнд орууллаа гэхээр хэн хөрөнгө оруулах юм бэ.
Орд газраа эргэлтэд оруулж одоо байгаа хүн амдаа өгөөжийг нь хүртээх гэхээр уул, үхэр, хүнцэл гээд олон шалтгаан гаргаж сөргүүлэхээр яах ёстой вэ.
Улсаа хорлосон, боломжийг алдуулсан, хөгжлийг гацаасан хүмүүст хамгийн найдвартай маск халуун эх орончдын дүрд тоглож эхэллээ.

ШИЙДЭЛ:

Хөрөнгө босгож чадвал, мөнгө санхүү нь бэлэн байвал сэтгэл гарган бүтээн байгуулж болдог юм гэдгийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд харлаа.
Хоёр зуун дамжин 91 жилийн хугацаанд 2,900 км зам тавьсан бол 2012-2015 оны гурван жилийн хугацаанд 2,700 км зам тавилаа.
40 жил нэг мегаватаар нэмээгүй эрчим хүчний чадваа сүүлийн дөрвөн жил 320 мегаватаар нэмлээ.
Сүүлийн 90 жилийн хугацаанд бид 100 мянган айлын орон сууц барьжээ. Харин одоо зөвхөн нэг жилд 25 мянган айлын орон сууц барьж чадаж байна.
Эдийн засаг хямарч яваа ч гэсэн ил тод болж хуульчлагдсан.
Төр төвөгтэй байгаа ч шилэн болж хяналтад орсон.
Өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаатай нь 4.9 тэрбум ам долларын зээл байна.
МАН ардаа айлгах тактикаар сонгуулийн кампанит ажлаа хийгээд хэрэггүй.
Харилцан бие биенээ нураах чөтгөрийн тойргоос гарахыг уриалж байна.
21 тэрбум ам.долларын талаас илүү хувь нь банк, ААН, байгууллагуудын өр болохоор улсын өр гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Үүнээс 4.9 тэрбум ам.долларын зээл нь ЗГ-т хамаарч байгаа. 
Өрийн тухай яриагаар бусдыг өдөж явахаар, өөрсдийнхөө тавьсан өрнөөс өндийж явбал дээргүй юу улстөрчдөө.
Айл гэр, ААН, Засаг төр зээл авч л байдаг. Ажлаа амжуулаад эргээд төлж л байдаг юм.
Өнөөдөр сайн нэртэй эрх баригч алга. Сайн рейтингтэй сөрөг хүчин ч алга. Бусдыг орлох гуравдагч хүчин ч алга. Босоо Ганбаа ч хэвтээд өглөө.

09:50 2016/03/30

МЭФ: Монголчууд бид дэлхийн дундаж орлоготой үндэстний эгнээнд шилжиж байна

"Монголын Эдийн Засгийн чуулган-2016" чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П. Цагаан нээж үг хэллээ.

Тэрбээр "Анх 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа 2010 оны 2 дугаар сард анхдугаар чуулганаа “БИД ХАМТДАА ЧАДНА” гэдэг уриан дор зохион байгуулж, дэлхийн санхүүгийн хямралын үр дагаврыг хэрхэн хамтдаа даван туулах талаар ярилцаж, бас нэрт эрдэмтэн Эрнандо Де Сото зочноор оролцож байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ. 

2011 онд “ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор хоёр дахь чуулганаа зохион байгуулж, эдийн засгийн өсөлтийн талаар, уул уурхайн салбарын талаар халуун яриа өрнүүлж байсан бол 2012 оны 3 дугаар сард “ХӨГЖИЛД ХАМТДАА” гэсэн уриагаа үргэлжүүлэн эдийн засгийг солонгоруулах талаар санал бодлоо уралдуулж, Өрсөлдөх чадвар, төлөвлөлтийн талаар ярилцаж байсан.

Сонгуулийн жил болоод ч тэрүү их л өөдрөг дүр зураг, бас болгоомжлуулсан санал ч сонсогдож байлаа.

2013 онд бид Дэлхийд хамгийн хурдан хөгжиж буй эдийн засагтай орон боллоо хэмээн баяр хөөр болсон, бас ч гэж нэлээд хөөрцөглөсөн, уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ  ч зогсолтгүй, хязгааргүй өсөх мэтээр  төсөөлж, төсвийг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх, нийгмийн халамж, ногоон хөгжлийн асуудлыг хөндөж байлаа. МОНГОЛ БРЭНД-ийн тухай голлон ярилцаж, уул уурхайн компаниудын үүрэг оролцооны талаар бага ярив.

2014 оны Эдийн засгийн чуулган “МОНГОЛДОО БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор болж, Чингис бондоос болон төсвөөс үндэсний үйлдвэрүүдээ хэрхэн дэмжих талаар уралдан ярилцсан бол өнгөрсөн жил - 2015 онд  “ИТГЭЛЦЭЛ” гэсэн уриан дор явагдав.

Чуулганы уур амьсгал гадаадын хөрөнгө оруулагчид болон баялаг бүтээгчдийн итгэл алдарсан, алдарч байгаа тухай, тэдний итгэлийг сэргээх, буцааж татах, хөрөнгө оруулагчдыг дайжихад хүргэж буй  үзэгдэл, шалтгааны тухай,  төсөв, санхүү, эдийн засгийн төлөв байдал хүндэрч болзошгүй тухай зовнин ярилцсан.

Монголын хүн амын жилийн өсөлт 1.6 хувь байснаа 2 хувьд хүрч, хүн амын тоо 3 саяыг давлаа. Монгол хүний дундаж наслалт 69 болж сүүлийн 20 гаруй жилийн дотор 6.5 жилээр уртаслаа. Нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 2010 онд 2,300 ам.доллар байснаа 2015 онд 4,200 ам.долларт хүрч, Монгол Улс нэгэнтээ хамгийн их өртэй, нэн ядуу орнуудын жагсаалтад орох болзлоо хангаж байсан бол эдүгээ дэлхий дунд орлоготой үндэстний эгнээнд шилжлээ.

Хар, цагаантай хорвоо гэдэг шиг сайны хажуугаар саар зүйлс ч олон байлаа. Бид 26 жилийн өмнө сүүдрээ нуудаггүй нийгмийг сонгосон учраас тэр бүгдийн талаар энэ хоёр өдрийн туршид олон салбар хуралдаанаар дэлгэрэнгүй ярилцах боломжтой байх болно.

Энэ удаагийн Эдийн засгийн чуулганы сэдэв, хөндөх асуудал, санал зөвлөмж бол Монгол хэмээх их айлын амьдралын энэ жилийн төдийгүй, ирэх он жилүүдийн ерөнхий дүр төрхийг тодорхойлох ач холбогдолтой байна гэдэгт итгэж байна." гэв.

09:10 2016/03/30

СУРГАМЖ, СОРИЛТ, ШИЙДЭЛ сэдвийн дор Монголын Эдийн Засгийн Чуулган-2016 эхэллээ
 
Жил бүр зохион байгуулагддаг "Монголын Эдийн Засгийн чуулган-2016" яг одоо Төрийн ордонд эхэлж байна.

Энэ жилийн чуулганы сэдэв нь "Сургамж, Сорилт, Шийдэл" юм.

Монголын Эдийн Засгийн Чуулганд төр засаг, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 1,500 орчим хүн оролцож санал бодлоо солилцдог билээ. 

Чуулган хоёр өдрийн турш үргэлжилнэ. 

МЭЗЧ-ны өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна

/3 дугаар сарын 30, Лхагва гараг/

09:00 Нээлтийн үг: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

09:20 Хүндэт зочны үг: Ноён Аюуми Кониши, ЛХБ, Зүүн Азийн бүсийн захирал

09:30 НЭГДСЭН ХУРАЛДААН:

Их танхим:

Хэсэг 1: Дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлөв

Хэсэг 2: Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв

12:00 САЛБАР ХУРАЛДААН:

Их танхим: Хөгжлийн төлөө түншлэл - 25 жил

А танхим: Уул уурхайн салбарын алсын хараа

Б танхим: Мэргэжлийн ёс зүй

14:30 САЛБАР ХУРАЛДААН:

Их танхим:  Цoмхoн, чадварлаг төр

А танхим: Хууль эрхзүйн тогтвортой байдал

Б танхим: Ногоон бизнес

16:30 САЛБАР ХУРАЛДААН:

Их танхим: Нийгмийн даатгалын шинэчлэл

А танхим: Хуульчдын өрсөлдөх чадвар

Б танхим: Монгол мөрөөдөл.